24 МОНГОЛ ҮАСЫН ПАРЛАМЕНТ-П юм. Ийм боломжийг Монголын ард түмэн сонголтоороо Та бидэнд бий болгож өгсөн бөгөөд энэхүү “алтан боломжийг” хамтдаа дүүрэн ашиглацгаая. Улс орны өмнө тулгарч буй зорилтуудыг шийдвэрлэхтэй холбогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүдийн санаа бодолл байнга байвал зохилтой зарим санаа бодлоо одоо хэлье. Хуримтлагдсан асуудал олон ч гол гогцоог нь олж барьж чадвал бусад нь дагаад шийдвэрлэгдэж болно. Эдүгээ үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх нь улс орны эдийн засгийн амьдрапын хувьд хамгийн гол гогцос асуудал. Үндэсний үйлдвэрлэл, түүний дотор сүүлийн жилүүдэд уналтад ороо^ байгаа боловсруулах аж үйлдвэр болон газар тариаланг сэргээн хөгжүүлснээр улс орны эдийн засгийн чадавхи нэмэгдэж, төсвийн орлогс өснө, ажилгүйдэл багасна, иргэдийн орлого нэмэгдэж, ядуурал буурна, эдгээр салбартай холбоотой эдийн засаг, нийгмийн, бусад салбарын ч үйл ажиллагаз идэвхжих юм. Манай улс нөхөн сэргээгддэггүй эрдэс түүхий эд, нөхөн сэргээгддэг хөдөө аж ахуйн түүхий эд гэсэн хоёр гол баялагтай бөгөөд үүн дээрээ тулгуурлаж цаашдаа хогжинө. Тэгэхдээ энэ хоёр баялгаа шинэ өндөр технологи хэрэглэн боловсруулж аль болохоор эцсийн бүтээгдэхүүн хийж борлуулснаар улс орны эдийн засгийн чадавхийг дорвитой өсгөж чадах юм Иймд үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх бодлого, арга хэмжээт нэн түрүүнд боловсруулан хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй байна. Энэ талаар би 8 цугаар сард Монгол Улсын Засгийн газарт өгсөн саналдаа тодорхой дурьдсан. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэр, компаниудад нарийн судалгаа хийж, алинд нь ямар туслалцаа шаардлагатайг тодорхойлж дэс дараатай хэрэгжүүлэх нь чухал юм. Тус салбарын үйлдвэрлэлийг сэргээхэд зах зээлийн хөшүүргүүдээс гадна төрийн зохицуулалт, туслалцаа дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. УИХ-ын бодлогын дэмжлэг, эрх зүйн зохицуулалт үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтойг анхааралдаа авч шаарддагатай асууддыг цаг алдалгүй шийдвэрлэж өгөхийг Улсын Их Хурлаас хүсч байна. Хөдөөгийн хөгжлийг бүх талаар дэмжих нь бас нэг гол асуудал мөн. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн амьдрал, ахуй ихээхэн доройтсоноос нийслэл болон Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүс нутаг руу хүмүүсийн нүүдэл эрс нэмэгдлээ. Ялангуяа сумьш төвийн нөхцөл байдал ихээхэн дорджээ. Ийм ч учир би саяхан Монгол Улсын Засгийн газарт хандаж сум хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх саналыг тавьсан. Тэгэхдээ сум хөгжүүлэх хөтөлбөр нь улс орныг бүсчилэн хөгжүүлэх үзэл баримтлалтай нягт уялдсан байх нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч 1997 онд Ховд аймгийн төвд хэлсэн үгэндээ улс орныг бүсчилэн хөгжүүлэх шаардлага, арга замын талаар бодол, санаагаа тодорхой илэрхийлж, тухайн үеийн Улсын Их Хуралд уг асуудлыг тавьсан боловч шийдвэрлэгдэлгүй өдийг хүрлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw