46 МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-П анхаарал төвлөрүүлэх шаардлагатай. Хууль зөрчиж үүссэн өр авлагын асуудлыг хуулийн байгууллагууд зориуд нэгдсэн бодлоготойгоор авч үзэж даруйхан шийдвэрлэх хэрэгтэй. Төвлөрсөн төсөв ба орон нутгийн төсвийн харилцааг зохистой болгох, орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бүхий л нөөц бололцоог дайчлан ашиглах замаар түүний харьцангуй бие даасан байдалд дөхүүлэхэд төсвийн бодлогыг чиглүүлэх хэрэгтэй байна. Бүх шатны шүүхийн хэвийн ажиллах нөхцлийг хангаж шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд шүүхийн төсвийг ул суурьтай авч үзэж хөрөнгө оруулалт техник хэрэгслийн хангамжийг сайжруулах шүүгчдийн зэрэг дэвийн нэмэгдлийг өсгөх мэргэжлийг дээшлүүлэх давтан сургах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийг баталж өгөхийг хүсч байна. Батлан хамгаалах арга хэмжээний төсвийн ангилал төлөвлөлт хуваарилалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ батлан хамгаалах салбарт төсвийн сахилгыг эрс чангатгах хэрэгтэй. Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалтыг цаашид цомхон боловсронгуй болгох ар тал хангалтын тогтолцоог төгөлдөржүүлэн аж ахуйн зардлыг хямдруулах замаар ногдож байгаа төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай. Банкны тогтолцоог найдвартай болгож түүнд итгэх харилцагчдын итгэлийг бэхжүүлэх банкны хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж эргэлтийг хурдасгах үндсэн дээр эдийн засгийн өсөлтийг тэтгэх нь төрөөс баримтлах мөнгөний бодлогын гол зорилт мөн гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд арилжааны хэд хэдэн банк дампуурч, аж ахуйн нэгж байгууллага иргэдийг хохироосон нь тэдгээрийн банкны удирдлагын буруу үйл ажиллагаатай холбоотой байсны зэрэгцээ Монголбанкны хяналт шалгалт дутсан нь түүнд нөлөөлсөн гэж үзэх үндэстэй. Иймд Монголбанкнаас арилжааны банкуудад тавих хяналтыг сайжруулах банк дампуурахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрх мэдлийг өргөтгөх нь зүйтэй. Зээлийн өрийг заавал төлүүлдэг төлөхгүй байвал барьцаалсан эд хөрөнгийг нь үл маргалдах журмаар хураан авч алдагдлаа нөхдөг хатуу нөхцлийг хуульчилж хэрэгжүүлэх талаар Монголбанкны удирдлагын тавьж буй саналыг зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 1999 оны 3 дугаар сард Монголбанкны удирдлагад өгсөн чиглэлдээ зээлийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх зээл төлөлтөөс зайлсхийх удаашруулах явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох чиглэлээр үр нөлөөтэй арга хэлбэрүүдийг ашиглах холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн төслийг бэлтгэхийг зөвлөсөн. Гэвч өнгөрсөн хугацаанд зээл төлөх хариуцдагыг өндөржүүлэхэд тодорхой ахиц гаргаагүй байна. Иймд зээлийг хугацаанд нь бүрэн төлүүлэх талаарх дээрх саналыг яаралтай бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Ингэснээр банкны үйл ажиллагаа найдвартай болж банкинд итгэх итгэл сэргэнэ. Мөнгөний урсгал банк руу чиглэж банкны хөрөнгийн чадавхи ч сайжирна. Банк гол төлөв мөнгө хүүлэх ажиллагаа явуулдаг байсан бол цаашдаа хөрөнгө
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw