МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 9 Дөрөв. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ 2000-2004 УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАН Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 2000.07.19 Улсын Их Хурлын гишуунээр сонгогдсон эрхзт нөхөд өө! Хундэт зочид оо! Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийн элчээ сонголоо. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Сонгогчид та нарт маань их итгэл найдвар хүлээлгэж, асар том хариуцлага оногдуулсан гэдгийг хэн хүнгүй гүнээ ухаарч, ухамсарлаж байгаа гэдэгт итгэж байна. Өнгөрсөн 80 орчим жил бол Монголын түүхэнд их үнэтэй он цаг байв. Эл хугацаанд Монгол Улс дахин тусгаар тогтнолоо олж, Монгол үндэстэн сэргэн мандсан билээ. Манай ард түмний XX зууны түүхийн хамгийн чухал ололт бөгөөд цааш цаашдын сурвалж нь энэхүү түүхэн үйл явдал байлаа. Эдүгээгийн зурвас цаг үед улс орон маань зарим нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарсан боловч, ард олныхоо мэргэн ухаан, ухамсар тэвчээр, уйгагүй чармайлтын дүнд ардчиллыг хөгжүүлж, эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийж, улс үндэснийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалж ирлээ. Гэвч нарийн бодлого, чиглэсэн зорилготойгоор хандаж, шийдвэрлэвэл зохих асуудлууд манай нийгэмд түрүү түрүү үеэсээ улам их хуримтлагдаад байна. Үндэсний үйлдвэрлэлийг бүх салбарт нь сэргээн хөгжүүлэх, ажилгүйдлийг багасгаж, ядуурлыг бууруулах, шударга ёсыг дээдлэн, сахилга журам, хариуцлага зохион байгуулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр хүн ардынхаа аж байдлыг эрс дээшлүүлэх том зорилт Та бидний өмнө тулгарч байна. Эдгээрийг шийдвэрлэж улс орноо өөд татахад шинээр байгуулагдаж байгаа Парламент, Засгийн газар их үүрэг гүйцэтгэх учиртай. Монгол Улсын Үндсэн хуулийг ягштал мөрдөн хэрэгжүүлж, чин шударгаар ажиллаж, бурангуй зохисгүй үзэгдэлтэй үл эвлэрэн, тууштай тэмцэж, улс орныхоо эрх ашгийг бүрнээ дээдэлж, улмаар ард олныхоо
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw