66 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П хамруулах чйглэл баримталж байгаа юм. Үүнд жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ, өрхийн аж ахуй эрхлэх боломжийг олгох, жижиг зээлийн төсөл хэрэгжүүлэх, хөдөлмөрлөх хүсэл сонирхолтой, ажлын чадвартай боловч ажилгүй иргэдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх, мэргэжил олгох, сургалт явуулах, зөвөлгөө өгөх, ажилд зуучлан оруулах зэрэг арга механизмыг өргөн хэрэглэх шаарддагатай байна. Гуравт. Газар эзэмшил, газар ашиглалттай холбоотой олон талт асуудлуудыг эрх зүйн хувьд жигдрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах цогц байдлаар ойрын үед шийдэх хэрэгтэй байна. Эл зорилгоор Засгийн газраас Улсын Их Хурлын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай хууль”-ийн төслүүдийг өргөн барьсан юм. Газрын шинэтгэлийг эрчимжүүлж, манай иргэдийн газар эзэмших эрхийг өргөтгөн гүнзгийрүүлзх, түүний хэрэгжих нөхцлийг баталгаажуулах, газрыг аж ахуйн эргэлтэд оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, газрын далд эдийн засгийг ил тод болгож төрдөө ч, ард иргэддээ ч ашигтайгаар зохицуулах, газрыг зохистой ашиглах, хамгаалах хариуцлагын болон эдийн засгийн эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс газрын багц хуулийг шинэчилсэн боловсруулж батлуулан мөрдүүлэх хэрэгцээ гарсан юм. Газрын тухай шинэчлэсэн багц хуулийн үндсэн агуулга нь газрыг Монголын иргэд газартай харьцах, түүний ашиг шим, үр өгөөжийг дээшлүүлэх, ашиглагдаагүй байгаа газрыг аль болохоор эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрийн эдэлбэр газар болон тариалангийн талбайн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөцийг ашиглахад чиглэгдэж байгаа юм. Уул уурхайн салбар нь эрсдэл өндөртэй, өртөг зардал ихтэй байдаг тул үйлдвэрлэлийн хувьд түүний онцлогийг харгалзан аль болохоор гадаадын хөрөнгө оруулагчдад олон улсын жишигт нийцсэн хөнгөлөлт үзүүлэх, татварын дарамт, ачаалал багатай орчин бий болгож бүрдүүлэхийг хуулийн гол зарчим болгох ёстой гэж үзэж байна. Монгол орны байгалийн төлөв байдал ихээхэн эмзэг, ачаалал хэтэрсэн нөхцөлд эргэж нөхөгдөшгүй эвдрэлд орох, нөхөн сэргээхэд ихээхэн хөрөнгө, хүч, цаг хугацаа шаардагдана гэдгийг Засгийн газар тооцож, дэс дараатай цогц арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Байгаль орчныг хамгаалах орчны бохирдол, доройтлоос сэргийлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнийг боловсронгуй болгох үүднээс “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бэлтгээд байна. Агаарын бохирдол ялангуяа өвлийн улиралд туйлын өндөр байгааг харгалзан Улаанбаатар хотод гэрт оршин суудаг айл өрхийг утаа бага гардаг зуухаар хангах, бүх төрлийн автомашинд утаа шүүгч тавих зэрэг ажлыг дэс дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Дөрөвт. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, шилжилт төвлөрөлтийг сааруулах, төвөөс алслагдсан хязгаар нутгийн оршин суугчдын амьдрал, үйлчилгээ, хангамжийг сайжруулах нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw