Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 43 цоочин шийдвэрлэхэд биш, харин эдийн засгийн гол бүс нутгуудыг хооронд нь болон гадаадтай холбож, эцсийн дүнд нийт улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чиглэгдвэл оновчтой болно” гэж онцлон тэмдэглэсэн билээ. Энэ санааг ирэх оны төсөв үндсэн чиглэлийг хэлэлцэхдээ анхааран үзэхийг эрхэм гишүүдэд дахин хүсч байна. Манай улс хөрөнгө оруулалтын үлэмж хэсгийг гадаадын зээлээр хийж ирлээ. Үүнийгээ тодорхой-хугацааны дараа эргүүлж төлөх болно. Гэтэл зээлийн өрийг төлөх эх үүсвэрийг бүрдүүлэх арга хэлбэрийг одоо хүртэл олж ашиглаагүй байна. Урьд урьдын Засгийн газрууд олдож л байвал зээл авч, үндсэн өр болон хүүгийн төлбөрийг цагт нь хийхгүй хуримтлуулж дараа дараагийхдаа санхүүгийн хүндрэл бэрхшээл учруулдаг зохисгүй байдал гаргах боллоо. Энэ нь яваандаа улс орныг өрийн хүнд хэцүү дарамтанд оруулж болзошгүй. Иймээс гадаадын зээл авах зээлийн өр төлөхөд Улсын Их Хурал хатуу хяналт тавихын зэрэгцээ өр төлөх эх үүсвэрийг олоход нь туслах хэрэгтэй. Тухайлбал, аймаг хотын хоорондох замыг төлбөртэй болгох талаар Улсын Их Хурлын зарим гишүүний гаргасан саналыг судалж хэрэгжүүлүүштэй. Үүнд юуны өмнө гадаадын зээлээр барьж байгуулсан зорчигч тээвэрчдийн эрэлт хэрэгцээг манай түвшиндээ хангаж байгаа аймаг хот хоорондын засмал замуудыг хамруулж болох юм. Замын төлбөрийн хөрөнгийг хуримтлуулж, уг замыг барихад зарцуулсан зээлийн хөрөнгийг эргүүлж төлөхөд зориулах нь зүйтэй санагдана. Төсвийн зарлагын томоохон хувийг нийгмийн арга хэмжээний санхүүжилт эзэлж байна. Үүнд төсөвт байгууллагад ажиллагчдын цалин нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх зарим айлын хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даах, хичээлийн хэрэгслэл үнэгүй өгөх, дотуур байрны зардлыг төсвөөс санхүүжүүлэх гэх мэт арга хэмжээнүүд багтаж байна. Улсын Их Хурлын сонгуульд оролцох МАХН-ын мөрийн хөтөлбөрт дээрх зорилтууд тусгагдсан учир тэдгээрийг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ нэн түрүүнд төсвөөс нэмэлт хөрөнгө гаргахыг голчлох биш, харин ашиглагдахгүй нөөц бололцоог дайчлах бүтцийн өөрчлөлт хийх төсөв санхүүжилтийн арга механизмаа шинэчлэх төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зэрэг арга замаар нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй. Төвлөрсөн төсвийн төсөлд төсөвт байгууллагад ажиллагсдын цалинг ирэх оны 4 дүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмж түүнд 7,4 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Төсвөөс гарах энэ мөнгө их мөнгө боловч нэг хүнд ногдох цалингийн нэмэгдэл нь түүний амьдрал ахуйг дээшлүүлэхэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахгүй нь ойлгомжтой. Цалинг боломжийн хирээр нэмэхийн зэрэгцээ төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн арга хэлбэрийг шинэчилж байгууллага, албан газарт төсвөө зохистой зарцуулах замаар ажиллагчдынхаа цалин орлогыг дорвитойхон нэмчих эрх мэдлийг олгосон нь илүү үр дүнтэй. Одоогийн байдлаас үзэхэд байгууллагууд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw