МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 79 зүйн шинэтгэлийн хүрээнд газар ашиглалтыг сайжруулж, газрыг эдийн засгийн үр ашигтай эргэлтэд оруулахад чиглэсэн алхам хийх нь газрын багц хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга байх ёстой. Газрын шинэ хуулийн төслийгхэлэлцэхявцад манай орны онцлог нөхцөл, нийгмийн сэтгэл зүйг харгалзахын сацуу, ОХУ, Казахстан зэрэг хөрш улсад ойрмогхон батлагдсан газрын хуулийг ч харгалзан өөрийн орны нөхцөл байдалтайгаа уялдуулан бодож шийдэх асуудлууд ч байгаа юм. Газрын шинэтгэлийг ядуурлыг бууруулах стратегитай нягт уялдуулан авч үзэж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Нийгмийн хамгааллын хүрээнд хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинээр тодорхойлж өгөх болно. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулахад дорвитой өөрчлөлт гаргахад УИХ-ын энэхүү чуулганы ажиллагаа бүрэн чиглэгдэнэ. Эрх зүйт төрийн үндсэн зорилго эрх зүйн шинэчлэлийг хэр зэрэг хурдан шуурхай, иж бүрэн хийхээс ихээхэн шалтгаалах нь ойлгомжтой. Тийм учраас УИХ-ын 2001 оны 5-р сард 44-р тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсан хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлага, нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд чиглэсэн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний болон Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх багц хуулиудын төслүүд, Авилгалын эсрэг хууль, Авилгалтай тэмцэх үндэсний хетөлбөрийг энэ удаагийн ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд томоохон байр суурь эзлүүлэн оруулж байгаа юм. Улсын Их Хурлын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох ажлын хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн батална. Ингэснээр хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, төрийн бус байгууллага, ард иргэд, тухайн хуулийг хэрэгжүүлэх этгээдийг өргөн оролцуулах боломжийг бүрдүүлж, төрийн бодлогод олон түмний санаа бодлыг тусгаж, батлан гаргаж буй хуулийн чанарыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд болон парламентыг илүү тод, нээлттэй ажиллахад дорвитой алхам хийнэ гэж үзэж байна. Хүчний байгууллагуудын үйл ажиллагаанд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр зарим хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг хийж, Зэвсэгт хүчний тухай болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиудыг хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж байна. Түүнчлэн Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд болон хөгжлийн зээлийн хэд хэдэн олон улсын конвенц, гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон батлах болно. Улсын Их Хурлын эрхэлг гишууд эз! Чуулганы завсарлагааны гурван сарын хугацаанд гишүүд та бүхэн өөр өөрсдийн сонгогдсон трйрогтоо ажиллаж сонгогч-иргэдтэй уулзан ярилцаж,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw