140 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Улс орны тогтвортой хөгжлийн нэг үндэс эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварт оршино. Манай улсын эдийн засгийн гол тулгуур болох мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл урьдын зогсонги, уналтын байддаасаа гарч чадаагүй байна. Өнгөрсөн онд их хэмжээний талбайд уринш хийж, энэ жил ургацын хэмжээг үлэмж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн тэр аятай^ан үг хоосон болж ган, хуурайшилтын ужгаас голлон хамаарч олигтой үр дүнд хүрч чадсангүй. Тэгэхдээ зөвхөн байгаль, цаг агаарт буруу өгөөд суух нь хариуцлагагүй явдал тул энэ салбарт онцгой ажил шаардагдаж байгааг ухамсарлая. Аж ахуй эрхлэх арга хэлбэр, технологио нэн даруй өөрчлөх шаардпагатай болсонд л асууддын гол нь байна. Эрс тэс цаг уурын эрсдэлд тэсвэртэй үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах, үржил шимт мал сүргийг өсгөн үржүүлэх арга технологид малчид, тариаланчид суралцан эзэмшихийг бүх талаар дэмжиж, хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, мөн байгалийн эрхшээлээс гарах арга замыг тусгасан чиг бодлогыг Засгийн газраас тууштай хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал боллоо. Тогтвортой хөгжлийн асуудлаархи Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтад оролцож ирснийхээ дараа би радио, телевизээр үг хэлэхдээ байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, мөн цаг агаарын өөрчлөлтнйн нөхцөлд аж ахуй эрхлэх арга технологио шинэчлэх талаар санал, бодлоо тодорхой хэлсэн. Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн удирдлага тэдгээр саналыг өөрсдийнхөө бодлого, чиглэлдээ тусгаж ажиллана гэж найдаж байна. Цаашид бид энэ талаар дахин дахин ярих биш, тодорхой, бодитой ажил хэрэгт цаг алдалгүй шилжих нь чухал гэдгийг хэлүүлэлтгүй биз. Төрийн бодлого хэрэгждэг байх нь л чухал байна. Улс орны тогтвортой хөгжлийг хангахад төрийн захиргааны удирдлага зөв, шуурхай, үр ашигтай байх нь нэн чухал нөхцөл мөн. Өөрөөр хэлбэл, одоо бидний яриад байгаа сайн засаглалыг бодитой бүрэлдүүлэх нь зайлшгүй.Энд төрийн болон орон нутгийн удирдлагын тэнцвэржүүлэлт, төр захиргааны байгууллагын чиг үүргийн нарийн хуваарилалт, хариуцлага хяналтын тодорхой тогтолцоо, хэрэгжих механизм, эргэх холбоо цөм зөв зохицлоо олсон байх учиртай. Одоогоор ийм байж чадахгүй байгаа учраас зарим газар засаглалын хомсдол гарч, хууль журам, төр засгийн бодлого шийдвэр хэрэгжихгүй,зарим тохиолдолд гажуудаж байхад хариуцлага тооцох эзэнгүй болж улс, нийгэм, ард иргэд хохирсоор байна. Энэ доголдлыг засаж, залруулахын тулд төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийг тунхаг болгох биш амьдралд бодитой ажил болгон хэрэгжүүлэх шаардпагатай. Төр хүчтэй байх нэг үндэс нь төр, түүний байгууллага, албан тушаалтнуудын нэр төр ариун байхаас нэн хамааралтай. Нийгмийг дотроос нь идэж ялзруулах, төрийн нэр хүндийг унагах аюулт хорлол бол авилгал юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw