164 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-Н тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн зүйл байхгүй гэдгийг бид сайн мэдэж байгаа юм. Эрхэт гишууд ээ, Та бид Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаараа улс орны эдийн засаг, нийгмийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, бүтээн байгуулалтын үйл хэргийг эрчимжүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий дээр дурьдсан олон чухал хууль, бодлогын баримт бичгийг хэлэлцэж, эрх зүйн шинэтгэлийн явцад дорвитой алхам хийнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Их Хурлын 2003 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье. Анхаарал тавьсанд баярлалаа!29 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн vr 2003.04.07 Улсын Их Хурлын дарга, гишууд ээ! Ерөнхий сайд, Засгийн газрын гишуудээ! Хатагтай, ноёд оо! Та бухний атар атгаланг айлтгая. Өнөөдөр энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны 3 дахь хаврын чуулган эхэлж байна. Туулах замынхаа 4-ний 3-ыг ардаа орхиж барианы зурхайд ороход богинохон зай, багахан хугацаа үлдэж, шийдвэрлэх үе эхэллээ. Мэдээж энэ бол жирийн нэг уралдаан тэмцээн биш, улс төрийн хариуцдагын шийдвэрлэх үе гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Ардчиллын нэг чухал үнэт зүйл бол улс төрийн хариуцдагын тогтолцоог төлөвшүүлдэгт оршино. Үүндээ бид суралцаж байна. Иргэд ч, эрх баригч нь ч, сөрөг хүчин нь ч ардчилсан торийн тогтолцоонд өөр өөрийн орон зайг эзэлж үүрэг хариуцлагыг хүлээж байдаг. Гэхдээ энд хамгийн өндөр хариуцлагыг эрх баригч хүчинд нийгэм найдаж оноодог нь зүй ёсны хэрэг билээ. Улс олны удирдлагын дээд шатнаас анхан шатны нэгж байгууллага, тэдгээрийн салаа салбарт засаглах эрхийг эдэлж, хэрэгжүүлж байгаа хэн бүхэнд улс торийн хариуцлагаа улам бүр гүнзгий ухаарах ёстой гэдгийг Улсын Их Хурлын чуулганы энэ индрээс онцлон анхааруулж хэлье. Үүнийг би онцдохдоо иргэд олондоо ээлтэй, ажиллах өндөр чадвартай, сайн засаглал бүхий хариуцдагатай төрийн тогтолцоог төлөвшүүлэх, хамтын зорилгьшхоо үүднээс хэлж байгаа юм шүү. Хариуцдагажих гэдэг үгийн цаана албан тушаалын, хамтын, амлалтын, хувь хүний хариуцлага гэдэг цогц ойлголт байдаг бөгөөд түүнийг иж байдлаар ухаарч, шударга идэвхтэйгээр биелүүлж баймааж л нийгмийг ч хөгжүүлнэ, нийтийн итгэл найдварыг ч даана. Иргэдийн итгэл урам, идэвх санаачилга сэргэж, улмаар өөрөө өөртөө хариуцлага хүлээх ухамсар сууж,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw