Монгол улсын парламент - боть 2

110 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд УИХ-ын удирдлагын түвшинд шийдвэр гаргаж удирдамжийг нь баталсан ажлын хэсэг томилж байх болно. ;Улс орны хэмжээнд сахилга, дэг журмыг бэхжүүлэхэд төр, захиргааны бүх шатны байгууллагууд өөрт ногдсон үүргээ биелүүлж ажиллахад төрөөс тавих шаардлагыг хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд чангатгах болно. Иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулах, өмчийн хадгалалт хамгаалалт, ашиглалт, зарцуулалтыг сайжруулахад мэрэгжлийн болон хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллагуудын уялдуулан зохицуулсан хамтын ажиллагаа чухал байна. Улс төр, эдийн засгийн болон хувийн сонирхлоороо сүлбэлдсэн бүлэглэл, гэмт хэргийн шинжтэй, зохион байгуулалт бүхий ноцтой үйлдлүүдийн эсрэг Монголын төр зоригтой, тууштай тэмцэл явуулж, газар авхуулахгүй таслан зогсоох ёстой гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх аа. Тавдугаарт, сүүлийн хоёр гурван жил манай орны хэд хэдэн аймгийн олон арван сумыг хамран үргэлжилсэн ган, зудын уршгаар хөдөө аж ахуйн хөгжил, хөдөөгийн хүн амын ахуй амьдралд онц хүндрэлтэй нөхцөл байдал бий боллоо. Үүнтэй уялдаж хөдөөгийн талаар баримтлах төрийн бодлогод жичдээ анхаарах зайлшгүй шаардлага үүслээ. Ийм учраас бий болсон нөхцөл байдлыг нарийн тооцон судалж, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төслийг боловсруулан хэрэгжүүлэх, шаардлагатай асуудлыг УИХ-д тавьж шийдвэрлүүлэх талаар Засгийн газар шуурхай ажиллах хэрэгтэй байна. Мал аж ахуйг байгалийн хэт хараат байдлаас аль болох гаргах, хагас суурьшмал эрчимжсэн аж ахуй болгон хөгжүүлэх, хөрөнгө, хүчээ нэгтгэсэн хоршоо, орчин үеийн фермерийн аж ахуй байгуулах, бөөний худалдааны сүлжээ байгуулах, малчдаас бүтээгдэхүүн худалдаж авах тусгай сан байгуулах, ийм арга хэмжээнд гадаадын зээл тусламж, бусад хөрөнгийн эх үүсвэрийг дайчлах зэргээр хөдөөд чиглэсэн төрийн бодлогын чиг шугамыг нарийвчлан тодорхойлохын төлөө Улсын Их Хурал ажиллах болно. Байгаль цаг уурын хүндрэл бараг жил дараалан тохиолдож буй үед дан ганц мал аж ахуй малчдын амьдралын найдвартай баталгаа болж чадахгүй. Хагас суурьшсан эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлье гэхэд асар их тэжээлийн бааз хэрэгтэй болно. Иймд мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөдөө аж ахуйг цогцолбороор хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Эцэст нь, Миний энд ярьсан бодлого зорилтуудыг хэрэгжүүлж зохион байгуулах ажлыг юуны өмнө УИХ өөрөөсөө эхлэх ёстой. Олон улсын жишиг болгон мөрдөж ирсэн нийтлэг шалгуураар авч үзвэл хүчтэй парламент гэдэг нь түүний үйл ажиллагааны оновчтой зохион байгуулалт, ажил хэрэгч мэргэшсэн чанар, бүтцийн байгууллагуудынх нь чадавхиар тодорхойлогддог байна. Байр суурийн ийм өнцөгөөс харж УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага гарч байна. Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлыг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох үйл ажиллагаанд төвлөрүүлж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw