Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 181 бүрэн биелүүллээ. Энэ удаагийн чуулган Монгол Улсын 2004 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих, архидан согтуурах явдалтай тэмцэх, нийгмийн дэг журам, сахилга зохион байгуулалтыг бэхжүүлэх, хөдөлмөрийн харилцаа, мэдээлэл, шуудан холбооны хөгжлийн эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх, гэр бүлийн талаар болон хүнс хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох зэрэг өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн боддогын шинжтэй хууль, баримт бичгүүдийг батлан гаргалаа. УИХ-ын чуулганаар анх удаа хэлэлцэн баталсан Монгол Улсын 2004 оны төсвийн хүрээний мэдэгдэл бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, 2004 оны Улсын төсвийн төслийг боловсруулах суурь үндэслэл болох утгаараа манай төрийн бодлого, үйл ажиллагааны ойрын ирээдүйг тодорхойлсон зарчмын ач холбогдолтой баримт бичиг юм. Төсвийн хүрээний мэдэгдэл нь улсын төсвийн тэнцвэрт байдлыг хадгалж, дунд хугацаанд төсөв, санхүүгийн шинэтгэлийг гунзгийрүүлэн сүүлийн жилүүдэд бий болсон нааштай өөрчлөлтүүдийг бататгах, ОУВС-тай Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон макро эдийн засаг, төсөв, санхүүгийн гол үзүүлэлт, тэнцвэрүүдийг хангахад чиглэж байгаа билээ. Мэдэгдэлд ДНБ-ний бодит өсөлтийн доод түвшинг / зэрэгцуулэх унээр/ 5,3 хувь, хэрэглээний үнийн индексийн дээд түвшинг / оны эцэст/ 5,0 хувь, гадаад валютын цэвэр албан нөөцийн доод хэмжээг 18,5 долоон хоногийн импорттой тэнцэж байхаар тогтлоо. Эдийн засаг, санхүүгийн прогнозолсон тооцоо судалгаа бүхий бодлогын ийм тодорхой чиг баримжаа бол Та бидний баталсан хууль, бусад шийдвэрүүд амьдрал дээр бодитой хэрэгжин биелэх гол баталгаа болно. Өнөө үед төрийн албыг чадваржуулж, ажил үйлчилгээг нь чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй шуурхай явуулахын тулд төрийн албан хаагчдад тавигдах шаардлага ихээхэн өндөржиж байна. Үүнийг ундэс болгож Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг батлах тухай УИХ-ын тогтоолыг энэ хаврын чуулган баталж гаргалаа. Энэ журмаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэн дүгнэлт гаргах, томилох, удирдах албан тушаалтны нөөц бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлийн гүйцэтгэх ажлын хүрээ, чиг үүргийг нарийвчлан тодорхойлж өгсөн юм. Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх, энэ чиглэлээр төрийн албыг чадваржуулах нэг гол механизм болсон хуульч боловсон хүчнийг сонгон шалгаруулах тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэн бүрдүүлэх зорилгоор хуульчдаас сонгон шалгаруулах

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw