Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 159 шатанд шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг дагаж гарсан ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх, нийгэмд явагдсан их задаргааны сөрөг үр дагаварыг сааруулж, эмх замбараагүй байдал, сахилгагүй, хариуцлагагүй явдлыг эмхэлж цэгцлэх, өөрчлөлтийг орчин үеийн дэлхийн хөгжлийн хандаагыг тусгасан, зөв гольдролоор нь зүгшрүүлэн эрчимжүүлэхэд ихээхэн чармайлт гарган ажиллаж байгаа билээ. Олсон амжилт, хүрсэн үр дүнгээ нягтлан тооцож үзэхэд бидний дараагийн шатны гол зорилт бол улс орноо ардчилал, зах зээлийн замаар эрчимтэй хөгжүүлэхийн төлөө эрх зүйн орчингоо боловсронгуй болгохоос эхлээд бодлого, хуулийг сурталчлах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, хууль шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих, хариуцлага тооцох хүртэл төрийн ажлын бүх салаа мөчирт тавигдаж буй шинэ өндөр шаарддага мөн гэдгийг бид ойлгож байна. Тийм зарим чухал шаардлагад та бүхний анхаарлыг хандуулъя. Ард түмний идэвхтэй дэмжлэг, төрийн байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар бий болсон тогтвортой төрийн хариуцлагатай үйл ажиллагаа бол та бидний өмнө шинээр дэвшигдэж байгаа зорилтыг ханган биелүүлэх хамгийн чухал нөхцөл болно. Ардчилсан нийгэмд үйлчилж буй ийм төрийн үйл ажиллагааны гол шинж нь сайн хууль гаргаж, гаргасан хуулиа дээдпэн сахиж, чандлан мөрдөх, хууль бодлогынхоо хэрэгжилтэнд ардчилсан аргаар хяналт тавих, хууль хэрэгжүүлэхгүй, түүнийг үл тоомсорлох, санаатай ба санамсаргүй хэлбэрээр зөрчих зэрэг аливаа зохисгүй үзэгдэлтэй хатуу хариуцлага тооцох явдал гэж ойлгож байна. Төрийн албыг чадваржуулж, төрийн ажил үйлчилгээг чанар хүртээмжтэй, чирэгдэлгүй шуурхай, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үр нөлөөтэй, өндөр ёс суртахуунтай байлгахад Улсын Их Хурал онцгой анхаарч байна. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлалын дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын тухай тогтоолын төслийг УИХ-ын энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ. Энэ журмаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, дүгнэлт гаргах, томилон удирдах албан тушаалтны нөөц бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлийн гүйцэтгэх ажлын хүрээ чиг үүрэг нарийвчлан тодорхойлогдоно. Сонгон шалгаруулж ажиллуулах нь төсвийн байгууллагын ажлын үр дүн нь сайжрахад зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Хуулиа дээддэн ажилладаг, нарийн мэргэжсэн өндөр ёс суртахуунтай хуульчдын үйл ажиллагаанаас эрх зүйт төрийн ажил бүхэлдээ, ялангуяа хууль боловсруулах, сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлын чанар, үр нөлөө шууд хамаарна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хамгийн олноор бэлтгэгдсэн мэргэжилтний нэг бол хуульчид юм.Энэ мэргэжил зах зээлийн ардчилсан нийгэмд ихээхэн чухал ач холбогдолтой гэдэг нь эргэлзээгүй. Харин төрийн алба, хуулийн байгууллагуудад ажиллах хуульчид бол мэргэжил, ёс

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw