186 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П бүтээлийг л ойлгоод байдаг. Энэ бол шинжлэх ухааныхаа хөгжилд гол зүйл яах аргагүй мөн. Харин төрийн бодлого, хууль, шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй байна гэдэг бол үүнээс арай өөр асуудал юм. УИХ-ын аливаа шийдвэр Монгол Улсын шинжлэх ухааны чадавхийн хамгийн сүүлийн үеийн ололтод тулгуурлаж гарах учиртай. Үүний тулд шинжлэх ухааны салбар бүрийн хогжлийн хүрсэн түвшний үр дүнг хамарч ашиглах шаардлага гарна. Энэ ажлыг шинжлэх ухааны суурь судалгаа хийдэг эрдэмтэд, эсвэл бодлого боловсруулагчид дангаараа юм уу хамтраад гүйцэтгэхэд их төвөгтэй. Ийм байдлаас шалтгаалж бодлогын шинжилгээний ажлыг дагнан эрхэлдэг мэргэжлийн хүмүүс, байгууллагыг гол төлөв парламентдаа хамааруулан байгуулж ажиллуулдаг олон улсын тогтсон жишиг бий. Бид энэ жишгийн дагуу ажиллах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болголоо. Хууль, терийн боддогын шинжлэх ухааны үндэстэй байх өөр нэг чухал нөхцөл бол өөрийн орны уламжлал, гадаад орны болон олон улсын жишиг, нийгмийнхээ харилцаа, олон нийтийн санаа бодлыг нарийн оношилж судпах явдал мөн. Энэ нь нэгталаас, шинжлэх ухааныг прагматикчлах, нөгөө талаас, бодлогыг шинжлэх ухаанжуулах нарийн төвөгтэй үйл явц юм. Ийм уялдан зохицсон механизм өнөөдөр манайд дутмаг байгаа болохоор шинээр байгуулагдсан төвийн маань үйл ажиллагааны нэг гол чиглэл нь энэ байх ёстой гэж үзэж байна. Төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих ажлын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад гол “улаан шугам” болгох зарчим нь бодлого ба практикийн амьд холбоо хамаарлыг мэдэрч ажиллах явдал мөн. Нэгэнт шинжлэх ухааны зохих үндэстэй боловсорч гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хийсвэр онол яриад байх биш, харин амьдрал дээр бид анзааралгүй өнгөрдөг, тэгсэн мөртөө бодлого, хуулийг ойлгуулж хэрэгжүүлэхэд ямар ч онолоос илүү үнэ цэнэтэй байдаг тийм уламжлалт туршлага, ёс заншил, зан үйл, санал санаачилга маш олон тохиолддогийг соргог олж харж ажил, үйлчилгээндээ тусган ажиллах нь юу юунаас чухал гэдгийг төв байгуулагдсантай холбогдуулж зориуд онцлон тэмдэглэе. Даяаршил, мэдээллийн технологийн эрин үед бодлогын шинжилгээний мэдээллийн сайн баазтай байж, түүнийгээ үндэсний, бүс нутгийн болон олон улсын хэмжээний сүлжээнд идэвхтэй оруулан төрийн үйлчилгээний үндсэн чиглэл болгон ажиллах явдал хойш нь тавих аргагүй шаардлага болоод байна. Өнөөгийн хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид бол орчин үеийн мэдээллийн их урсгалаас бодлогын зориулалтаар нарийн цэгцтэй боловсруулсан мэдээллийг шуурхай авч чадсан нөхцөлд л цаг үеэ зөв тусгасан шийдвэр гаргаж чадна. Энэ шаардлагыг Бодлогын шинжилгээний төв хангаж ажиллах ёстой. Эрхэ/п гишууд ээ, УИХ-ын ээлжит чуулган өндөрлөх мөч бүрдТа бидний анхаарлыг онцгой татаж байдаг асуудал бол баталсан хуулиа сурталчлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд кь хяналт тавих явдал байдаг билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw