136 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Та бид Улсын Их Хурлын намрын чуулганаар төрийн бодлогын залгамж бөгөөд нэгдмэл цогц шинжийг хадгалсан хөтөлбөр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх чиглэлээр улс орны эдийн засаг, нийгмийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд зарчмын ач холбогдол бүхий дээр дурдсан олон хууль, бодлогын баримт бичгийг хэлэлцэж эрх зүйн шинэтгэлийн явцад дорвитой алхам хийх болно. Монгол Улсын Их Хурлын 2002 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.25 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн vr 2002.10.01 Улсын Их Хурлын дарга, гишууд ээ! Ерөнхий сайд, Засгийн газрын гишууд ээ! Хатагтай, ноёд оо! Цаг хугацаа хэнд ч үл захирагдах, юунд ч үл саатах жамаараа урсан өнгөрч Та биднийг хийснээ тайлагнах, хариуцлагаа дүгнүүлэх хоног хугацаа руу хором хормоор түлхэн ойртуулсаар байна. Улсын Их Хурал хууль тогтоох чиг үүргийнхээ хүрээнд улс орны амьдралын амин чухал асуудлуудаар шинэ шинэ хууль хэлэлцэн батлахын хамт эрхэм гишүүдээ сонгогчдын дунд ч, гадаад харилцааны хүрээнд ч нэлээн идэвхтэй ажиллуулсан дүнтэйгээр ээлжит чуулганаа нээж байна. Ялангуяа өнгөрсөн хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хуулиуд нь улс орны эдийн засаг, нийгмийн салбар, төрийн захиргаа, удирдлагын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, зах зээлийн харилцааг төгөлдөр болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд томоохон алхам болсон. Хаврын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудын дотор Газрын тухай цогц хуулиуд ямраар ч бодсон шинэ үг, шинэ ололт байлаа. Газар хувьчлах тухай хуулийг цаашид хэрэгжүүлэхтэй холбогдсон тогтоол, дүрэм, журмыг нарийвчлан гаргах, газар хувьчлалын цоо шинэ үйл явцад аливаа гомдол, гажуудал чирэгдэлгүй шударга, сайн зохион байгуулалттай явуулах бүхий л бэлтгэлийг хангахад чанд хяналт тавьж, гүйцэтгүүлэх асуудал УИХ-ын маш чухалчлан үзэх нэгэн зүйл мөн юм. Монгол улс оршин тогтнох хугацаанд анх удаа төрийн хуулиар зохицуулан хийх гэж байгаа нарийн эгзэгтэй түүхэн том үйл явдал учир газар хувьчлалын улс төр, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг өргөн олон нийтэд сайтар сурталчлах, сэтгэл зүйг бэлтгэх, дэс дараатай ухаалаг хэрэгжүүлэх нь нэн чухал асуудал гэдгийг онцлон тэмдэглэе. Улсын Их Хурал хууль тогтоохын хамт нэгэнт батлагдан гарсан хуулиудын сурталчилгаа, хэрэгжилт, сахин мөрдөх ажлын байдалд хяналт тавьж хүмүүсийн болон төр захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw