34 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Засгийн газраас үнэ цэнэтэй аж ахуйн байгууллагуудыг хувьчлахдаа хувьчлах олон аргаас оновчтойгий нь сонгон, ил тод, олон нийтийн хяналтан дор хэрэгжүүлэх болно. Хувьчлагдахаараа үйлдвэр нь дампууран хаагдаж, ажиллагсад нь ажилгүйчүүдийн эгнээнд орж байсан, хувьчлал хийгдэх үед гарсан буддиан нь сонин хэвлэлээр түгж, улс, үйлдвэрийн хамт олон хохирч байсан өмнөх жилүүдийн гашуун туршлагыг гаргахгүйн төлөө бид ажиллана. Ийнхүү ойрын үед манай орны эдийн засаг үндсэндээ чөлөөт өрсөлдөөн дунд шударга, идэвхтэй, санаачилгатай ажилладаг, татвараа төлдөгхувийн хэвшил дээр тогтох нөхцөл бүрдэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалттай үйлдвэрлэлийг ялангуяа экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг сэргээх, хөгжүүлэх хэрэгсэл болгохын хамт ирэх жилд хэмжээгий нь үлэмж нэмэгдүүлэх чармайлт гарган ажиллах болно. Хандивлагч орон болон олон улсын санхүүгийн байгууллагаас авч байгаа зээл тусламжийг эдийн засгийн бүсүүдэд дэд бүтцийг бий болгоход, харин гадаадын пүүс компаниудаас оруулах шууд хөрөнгө оруулалтыг тэнд боловсруулах, аж үйлдвэр байгуулахад төвлөрүүлэх бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Г уравдугаарт, эдийн засгийг үр ашигтай байлгах асуудал нь эдийн засагт Засгийн газрын гүйцэтгэх гол үүрэг юм. Үүнийг чухамхүү эдийн засгийн амьдралд шударга өрсөлдөөнийг бий болгох, нөөцийн болон таваарын зах зээл, түүнчлэн капиталын зах зээлийн макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, мөнгөний эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, зах зээлийн механизм, үйлдвэрлэл, хэрэглээний явцад гарах онцгой доголддоос зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж болох гадаад үйлдлийн нөлөөг төрөөс зохицуулах зэрэг төрийн эдийн засгийн бодлого зохицуулалтаар хэрэгжүүлнэ. Өнөөдөр манай орны эдийн засгийн нэг ёсны цусан хангамж болох банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа ихээхэн доголдож байна. Мөнгөн гүйлгээ банкаар дамждаггүй, ихэнх аж ахуйн газар шаардлагатай үедээ нормоор нь хөөцөлдөөд зээл олж авч чаддаггүй, олсон ашгаа хадгалуулах эрсдэл ихтэй тул банкнаас зээл авдаг, эргээд төлөхөө мэддэггүй болжээ. Иргэд, аж ахуйн газар ч банкинд итгэл алдарсан, банк ч хүнд зээлүүлэх итгэлгүй болсон байна. Энэ бүхэн нь аж ахуйн байгууллагууд хууль зөрчих, татвар төлөхөөс зайлсхийх хөрсийг бүрдүүлж байна. Тийм учраас банк, санхүүгийн тогтолцоо, үйл ажиллагааг сайжруулах хүрээнд шийдвэртэй арга хэмжээг авах шаардлагатай байна. Улсын мөнгөн тэмдэгтийг банкинд төвлөрүүлэх, банкны үйлчилгээг сайжруулах, бэлэн бус тооцооны аргыг өргөн хэрэглэх зэрэг механизмыг авч явуулахын зэрэгцээ санхүүгийн сахилгыг эрс сайжруулах нь чухал гэж үзэж байна. Байгаль орчинтой зохицсон нүүдэлчдийн аж ахуйн орон зайн зохион байгуулалтын дэвшилттэй бүхнийг орчин үеийн соёл иргэншлийн ололттой зүй зохистой хослуулан хөгжүүлэх явдлыг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үндэс гэж манай Засгийн газар үзэж байна. Засгийн газрын баримталж байгаа бүсчилсэн хөгжлийн зорилго нь дэлхийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw