138 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П хамтран ажиллагч олон улсын байгууллагын эрх бүхий цөөнгүй зочид төлөөлөгчдийг Монголд ирүүлж байдлыг танилцуулан зөвшилцлөө. Байдал ямар байгаа нь ойлгогддоо. Одоо нэг санаа бодолтой, нэгдсэн хүчээр дээрээс дор, дороос дээр хүртэл идэвхтэй ажиллах л үлдлээ. Ам хэлээр бус ажил хэргээр юу хийж чаддагаа нотлон харуулах ганцхан гарц Засгийн газрын өмнө нээлттэй байна. Би өнгөрсөн хаврын чуулганы нээлтийн хуралдаанд үг хэлэхдээ шинэчлэлийг улам хурдасган гүнзгийрүүлье гэсэн санааг гол чиг шугамаа болгож ярьсныг та бүхэн санаж байгаа. Улсын Их Хурал эрх зүйн хүрээнд шинэчлэлийг гүнзгийрүүлэх, түүнийг хуульчлан баталгаажуулахад чухал алхам хийснийг дээр нэгэнт тэмдэглэсэн. Харин энэ удаа улс оронд хөгжлийн тогтвортой хандлагыг найдвартай бий болгох, эдийн засгийн өсөлтийг хангах бодит шаардлага, бололцоо нөхцөл, арга замын тухай тулгамдсан асуудлуудад Та бүхний анхаарлыг хандуулахыгхүсэж байна. Энэ нь угчанартаа шинэчлэлийг гүнзгийрүүлэхтэй шууд холбоотой буюу түүний үр дүнгийн тухай асуудал юм. Хүрээлэн буй орчныг хамгаалах, нөөц баялгийг ухаалаг ашиглах, үйлдвэрлэл ийн тогтвортой бус загварыг өөрчлөх, улс орны хоорондын болон дотоодын эдийн засгийн ба нийгмийн хэт ялгаа, тэгш бус байдлыг багасгах, ядуурлыг эрс бууруулах зорилтууд бол тогтвортой хөгжлийн зайлшгүй нөхцөл, гол чиглэл мөн гэдгийг сарын өмнөхөн болсон Йоханнесбургийн дэлхий нийтийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан улс төрийн тунхаглалд онцлон тэмдэглэсэн билээ. Товчоор хэлбэл, тогтвортой хөгжлийн тулгын гурван чулуу болох байгаль орчин, нийгэм, эдийн засгийн харилцан хамаарал бүхий зохистой, тэнцвэртэй хөгжлийг хангах нь шинэ зуунд хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй чиг хандлага болж байна. Манай улс ч үүнээс гажих, хазайх аргагүй. Иймээс Монгол улс өнөөгийн байдлаа үнэн бодитой үнэлж, хөгжлийн бодлого, үзэл баримтлалаа даяаршил, тогтвортой хөгжлийн чиг хандлагад зохицуулан нийцүүлэх зайлшгүй бодит шаардлагатай тулгарч байна. Манай орны тогтвортой хөгжлийн нэг үндэс нь байгаль орчны зохист харьцааг хадгалах, байгалийн бохирдол, сүйтгэлээс хамгаалах, энэ үндсэн дээр нөөц баялгийг ухаалаг ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа мөн. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр манай оронд гандалт, хуурайшилт, цөлжилт ихсэж, дээр нь бас хүмүүсийн болчимгүй, хариуцлагагүй үйлдлээс болж ургамал, амьтны төрөл зүйл ховордож, ус агаар бохирдох аюул нэмэгдлээ. Энэ оны хавраас ойн түймрийн гамшиг нөмөрч, одоо ч гэсэн хар мөрөө татуулан үргэлжилсээр байна. Ой модтой бараг бүх аймагт, тэр ч байтугай мал сүргийг өвөлжүүлэх найдвартай нөөц газар байсаар ирсэн Хэрлэнбаян-Улаанд түймэр гарч бэлчээр шатлаа. Дэлхийн анхны дархан цаазат уул, 33 ам болгондоо харуултай гэдэг Богдхан уул маань хүртэл нийслэлийнхээ дэргэд түймэрт олон хоногоор автлаа. Энэ бүх аюул, гамшгийг зогсоох, сөрөх, урьдчилан сэргийлэх талаар юу хийж байдаг юм бол гэж уг асуудлыг хариуцах чиг үүрэгтэй яам, албан тушаалтан, Засгийн газраас олон түмэн маань хариулт нэхэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw