Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 77 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2001 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадоржийн хэлсэн vr 2001.10.10 Монгол Улсын Еронхийлегч өө! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхзлг гишууд эз! Хатагтай, ноёд оо! Өнөөдөр Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны хоёр дахь удаагийн намрын ээлжит чуулган Улсын Их Хурлын даргаа бурханы оронд үдээд удаагүй, төрийн түшээдийн элэг эмтэрч сэтгэл шимшрэн буй үед үйл ажиллагаагаа эхэлж байна. Талийгаач дарга маань төрийн туршлагатай удирдагч, том зүтгэлтэн. бидний дотны зөвлөгч, анд нөхөр, хүнлэг энэрэнгүй, шударга, нөхөрсөг, цагаан цайлган нэгэн байлаа. Монголын төрийг хямралгүй ажиллуулах, улсаа цэцэглүүлэн хөгжүүлэх хүн ардаа сайн сайхан байлгах талаар Улсын Их Хурлын дарга Л.Энэбишийн бодож санаж гүйцэлдүүлж явсан сайн үйлс бүхнийг амжилттай үргэлжлүүлэхэд Улсын Их Хурал өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно. Улсын Их Хурлын эрхэлп гишууд ээ, Улсын Их Хурлыг сонгох гурав дахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрэлдсэн энэ парламент өнгөрсон нэг жил гаруйн хугацаанд Үндсэн хууль, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хууль тогтоох, төрийн боддого тодорхойлох, биелэлтэд хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн бөгөөд эхний үр дүн гарч байна. Өнгөрсөн хугацаанд ээлжит 2, хүндэтгэлийн болон ээлжит бус чуулганыг 5 удаа зарлан хуралдуулж, 113 хууль, 122 тогтоол батлан гаргаж 117 хууль тогтоомжийн хэрэгжилтийг 175 газар шалган, олон асуудлаар төрийн бодлогыг тодорхойлж шийдвэр гаргалаа. Улсын Их Хурлын тодорхойлсон бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлан гаргасан хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж багагүй ажлыг амжуулаад байна. Бүрэн эрхийнхээ хугацааны өнгөрсөн нэг жилд МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засаг, нийгмийн урьдач нөхцлийг бүрдүүлэхэд голлон анхаарч, төрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг эрүүлжүүлэх, ард түмний амьдрал ахуйн эн тэргүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд голлон анхаарч ирлээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw