Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 51 цагийг зарж терийн дотоод, гадаад бодлого, үйл ажиллагааны талаар өөрийн бүрэн эрхийн хүрээний багагүй ажлыг зохион байгууллаа. Чуулганы завсарлагаанаар манай байнгын хороод эрхэм гишүүдээс Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор давхардсан тоогоор төрөл бүрийн ажлын хэсэг 23 байгуулагдан ажиллуулж нийтдээ 49 удаа хуралдсан байна. Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг тодорхой салбар, байгууллагын хэмжээнд шалгах 26 ажлын хэсэг зохион байгуулагдаж 39 хуулийн биелэлтийг шалгав. Давхардсан тоогоор Улсын Их Хурлын 93 гишүүн аймаг орон нутагт томилолтоор нийт 643 өдөр ажиллажээ. Улс хоорондын болон парламент хоорондын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, Улсын Их Хурлын бүтээлч үйл ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр давхардсан тоогоор Улсын Их Хурлын 56 гишүүн гадаадын 15 оронд ажлын айлчлал хийж, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцлоо. Үүний зэрэгцээ сонгогдсон тойрог дээрээ ажиллаж хууль, тогтоомж тайлбарлан таниулах ажлуудыг хийсэнд сонгогч олон түмэн таашаалтай хандаж байна. Гэсэн хэдий ч энэ нь өнөөгийн Монгол орны хөгжил, ард түмний амьдрал ахуй, сонгогчдоос өгч буй захиас, даалгавар зэрэгтэй харьцуулан бодохул чамлалттай бөгөөд, тэдний хүсэн хүлээн буй бүхнийг нэгэн зэрэг шийдэж чадаагүй нь ойлгомжтой билээ. Та бидний бүрэн эрхийн хугацаа эхлээд ээлжит нэгэн чуулганыг өнгөреөгөөд өнөөдөр хоёрдахь буюу шинэ зуун, шинэ оны анхны чуулганаа эхлүүлж байгаа энэ үед улс оронд хууль тогтоох байгууллагаас шийдвэрлэвэл зохих олон асуудлууд шил шилээ даран хүлээсээр байна. Нэг үгээр хэлбэл, та бидний үйл ажиллагаанаас шууд хамааралтай олон чухал асуудлууд шийдвэр хүлээж байна. Улс орны эдийн засгийн байдал тийм ч сэтгэл амрахаар сайхан болчихоогүй, тийм ч хугацаа өнгөрөөгүй байгаа нь ойлгомжтой. Өнгөрсөн өвөл, энэ хавар манай орны нилээд аймаг, сумдад тохиолдсон өвөлжилтийн хүнд нөхцөл, цас зудын гамшгийг гэтлэн давах, бас зарим газарт гарсан малын гоц халдварт өвчинтэй тэмцэх талаар Улсын Их Хурлаас, манай гишүүдээс, мөн Ерөнхийлөгчийн зүгээс, Манай Засгийн газраас нхээхэн чармайлт гарган ажиллаж, багагүй хүч, хөрөнгө зарцуулж ажиллалаа. Манай ард түмэн, ялангуяа хөдөөний хөдөлмөрчид маань энэ үед тохиолдсон хүнд гамшиг бэрхшээлийг даван туулах талаар мятаршгүй хүч гарган ажиллаж ирсэн, ажилласаар байгаа нь бахархалтай байна. Дэлхийн сайн санаат улс түмэн, олон улсын буяны байгууллагууд, хандивлагч орнууд болон Олон улсын байгууллагууд түүний дотроос НҮБ, Улаан загалмайн байгууллага зэрэг нь Монголд нүүрлэсэн байгалийн гамшгийг даван туулахад гар сунган тусалж ирсэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Зудад нэрвэгдсэн аймаг, сум, айл өрх, малчдад туслах талаар хот, суурин газрынханы идэвхи санаачилга гарган тэдэнд туслах хөдөлгөөн өрнуулж байгаад ч талархалтай хандаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw