26 МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-П тооцооны сахилгыг чангатгах, аж ахуй, санхүүгийн хууль, дүрмүүдийн уялдааг сайжруулж, аль болох тогтвортой мөрдөх, аж ахуйн гэрээний сахилгыг өндөржүүлж, арбитрын үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Татварыг бүрэн хураах эрх зүйн болон зохион байгуулалтын цогц арга хэмжээ авах шаардлагатай. Татвар хураалтыг зүгширтэл нь албадлагын зарим аргыг хэрэглэх хэрэгцээ ч гарах нь. Энэ үүднээс Засгийн газар татварын цагдаа бий болгон ажиллуулах асуудпыг судлан шийдвэрлэвэл зохилтой. Зах зээлийн харилцааг хөгжүүлэхэд төрийн зохицуулалтыг зохистой ашиглах нь зүйтэй. Тэгэхдээ захиргааны аргаас татгалзаж, эдийн засгийн арга, хөшүүргүүдийг хэрэглэх, бизнесийн орчинг сайжруулах, банкыг найдвартай болгох, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд үйлчлэх, гүйцэтгэх үүргийг нь өндөржүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэх, шинээр бий болгох үйл ажиллагааг Улсын Их Хурал үргэлжлүүлэх нь зүйтэй. Ер нь манай бизнесийн орчинг таатай болгох асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газрын ажлын хэсгийг ажил хэрэгч хүмүүсийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулж ч болох юм гэж бодож байна. Макро эдийн засгийн тогтворжилтыг бататгах нь үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлтийг хангах, ард түмний аж амьдралыг сайжруулах чухал нөхцол юм. Иймд улс орны эдийн засгийн гол тэнцвэрүүдийг хангах, мөнгөний бодлогыг оновчтой болгох талаар Улсын Их Хурал удирдах чиглүүлэх, хянаж шалгах үүргээ сайтар биелүүлэх хэрэгтэй байна. Эдийн засгийн өсөлтийг хурдасгаснаар нийгмийн олон талт асуудпыг шийдвэрлэх нөхцөл, боломж аяндаа нээгдэнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг улам гүнзгайрүүлж, үр дүнг нь дээшлүүлэх, хүн амын ядуу, зүдүү хэсгийн нийгмийн баталгааг сайжруулах нь эргээд эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний хөгжлийг хангах, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэгдсэн олон том зорилт тусгагджээ. Хүн амын гуравны нэг нь ядуу, нэн ядуу аж төрж байгаа манай орны хувьд, мөн ‘Түмнээ ядуурлаас аврах” сонгуулийн уриатай намын тухайд ийм зорилт дэвшүүлэхээс өөр аргагүй юм. Гагцхүү тэдгээр зорилтыг бодитой хэрэгжүүлэх талаар холбогдох яамд бодлого, үйл ажиллагаагаа нягт уялдуулж ажиллахын зэрэгцээ ядуурлыг бууруулах томоохон төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг хандивлагчдаас олохыг хичээх хэрэгтэй, Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжих нь зүйтэй юм. Эдийн засаг, нийгмийн зорилтуудыг шийдвэрлэхэд хөрөнгө мөнгө их шаардагдах нь тодорхой. Хөрөнгийн эх үүсвэр олохын тулд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, нөөц бололцоогоо дайчлахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүх нөхцлийг хангаж өгөх шаардлагатай байна. Бүрэн эрхээ дөнгөж эхэлж байгаа Монгол Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн шинэчлэлийг бодлогынхоо тэргүүлэх чиглэлд багтааж дэмжлэг үзүүлээч гэж хүсэх байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw