МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 123 1. Үйлдвэрлэлийн өсөлтийг хангахад нилээд ахиц гарна гэж төлөвлөж байна. Мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, ашигт малтмалын томоохон орд газруудыг түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдгээрт гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг баримталж ажиллах болно. Иймийн тулд 2001 онд зарлаж хэрэгжүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, дэмжих жил болгон Засгийн газраас зарлаад тодорхой ажил хийж эхэлсэн байгааг та бүхэн маань мэдэж байгаа. Одоогийн байдлаар манай улсын хөрөнгө оруулалтын бүтцэд зээл тусламж зонхилох байр эзэлж, хөрөнгө оруулалт голдуу нийгмийн болон дэд бүтцийн салбарт түлхүү хийгдэж байгаа нь цаашид гадаадын зээл тусламжийн бодлого чиглэлд зарим зохицуулалт хийх дотоодын шууд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж, нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ авах шаардлага зүй ёсоор тавьж байна. Хөрөнгө оруулалтыг ингэж дэмжихдээ ажлын байрыг олноор нэмэгдүүлэхийг зорилгоо болгон ажиллах болно. 2. Төсвийн зардлыг бууруулах талаар тодорхой алхам хийх болно. Үүний тулд төрийн захиргааны зардлыг багасгах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрийг олох, үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалтыг багасгах, зарим салбарын зохион байгуулалт, санхүүжилтийг оновчтой болгох арга замыг судлан зардлыг багасгах, төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэ зарчимд шилжих арга хэмжээг авахаар төлөвлөж байна. 3. Энэ онд санхүүгийн зах зээлийг идэвхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллах ёстой. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх урт хугацааны ахуйн зээл бий болгох, банкны бус санхүүгийн зах зээлийг өргөжүүлэн хөгжүүлэх, даатгалын салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж өөрчлөх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон арга хэмжээг үүнд багтаах юм. 4. Татварын шинэтгэлийг хийж татварын талаар тогтвортой, оновчтой бодлого барьж ажиллах болно. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй, харин ч боломжтой нөхцөлд бууруулахыг зорихын хажуугаар нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцож байгаа субъектуудэд шударга хандах зарчмыг баримталж, татварын элдэв чөлөөлөлтийг аль болохоор багасгах, арилгах бодлогыг баримтлах нь зүйтэй юм. Энэ шинэтгэлийн ажил хийгдэж эхэлснийг та бүхэн ч гэсэн мэдэж байгаа. Тухайлбал, татвар төлөгчдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжийн татвар ногдуулах нийт орлогоос үл хөдлөх эд хөрөнгийн татварын дүнг хасч тооцох болсон, мөн аж ахуйн нэгж байгууллагын зар сурталчилгааны зардал, ажиллагсдын сургалтын зардлыг гүйцэтгэлээр нь тооцох боловч тэдгээрийн дүн нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын татвар ногдуулах орлогын 5 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын хувийг 2 дахин багасгаж, энэ оны эхнээс мөрдөж байна. Энэ онд гаалийн тарифын хэмжээг 5 хувь болгон бууруулж мөрдөж эхэлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эдгээрийн дүнд татвар төлөгчдийн татварын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw