Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 71 Энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан эдгээр хууль, бусад шийдвэрүүд нь үндсэндээ улс орны улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралын бүх хүрээнд хийгдэж буй шинэчлэлийг эрчимжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд шууд төвлөрсөн МАХН, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдийг бодит амьдралд хэрэгжүүлж эрх зүйн орчин, нөхцлийг бүрдүүлэх, улс орны хөгжлийн цаашдын хандлагатай холбогдсон үзэл баримтлалыг оновчтой тодорхойлох үйл ажиллагааны явцад дэвшигдэн гарч байгаа цаг үеийн тулгамдсан асуудлуудыг тухай бүр нь шийдвэрлэхэд чиглэгдсэн болно. Ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль хуулийн дагуу амжилттай зохион байгуулагдаж Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, Улсын Их Хурал тангараг өргөж үйл ажиллагаагаа эхэлсэн нь тус чуулганы үеийн нэг онцдог үйл явдал байлаа. Тус ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэж баталсан хууль, бусад шийдвэрүүдийн дотроос агуулга, ач холбогдлын цар хүрээгээр онцгой байр суурь зүй ёсоор эзлэх асуудал бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал байсан гэдэгтэй Та бүхэн бүрнээ санал нийлнэ байхаа гэж бодож байна. Төр нь үндэсний аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтын дагуу Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг Улсын Их Хурал хэлэлцэн баталсан явдал нь Монгол Улсад эдийн засгийн оновчтой бүсчлэл тогтоох, бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон харьцангуй бие даасан тогтолцоонд суурилсан бүс нутгийн эдийн засаг, нийгмийн цогцолборуудыг бүрдүүлэх, ингэснээрээ хүн ам, аж үйлдвэрийн өнөөгийн хэт бөөгнөрлийг задалж хот, хөдөөгийн хөгжлийн эрс ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус тэнцвэргүй байдлыг арилгах, улмаар улс орны хөгжил дэвшлийг түргэтгэх, дотоод, гадаад таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн стратегийн агуулга бүхий баримт бичиг мөн бөгөөд Монгол Улсын хөгжлийн түүхэнд онцгой ач холбогдолтой томоохон шийдэл гэж үзэж байна. ' 2001 оны санхүүгийн жилийн улсын төвлөрсөн төсөвт зохих тодотгол хийх, албан татварын хэд хэдэн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар улсьш 2001 оны төвлөрсөн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан нь улс орны эдийн засаг, нийгмийн салбарт бий болсон хөрөнгө санхүүгийн зарим саад бэрхшээлийг арилгах, улмаар нийт эдийн засгийн тэнцвэрийг хангахад зохих үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Нийгмийн хамгааллын хүрээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Соёлын өвийг хамгаалах тухай зэрэг хэд хэдэн хуулийг батлан гаргалаа. Эдгээр хуулиуд амьдралд хэрэгжсэнээр манай орны иргэд Гадаадад болон дотооддоо хөдөлмөр эрхлэх нөхцөл, боломж нэмэгдэхийн зэрэгцээ гадаадад ажиллагч

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw