Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 143 сангийн хөрөнгийг арвижуулах, иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх талаар Улсын Их Хурал, Засгийн газар цаашид ч идэвх санаачлагатай ажиллах шаардлагатай. Улсын Их Хурлаас баталсан нийгмийн салбарын хувьчлалын хууль тогтоомж, өөрчлөлт шинэчлэлийн бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, дүрэм журмуудыг сайн боловсруулан мөрдөж, боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын цаашдын хөгжлийг зах зээлийн жамаар түргэтгэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх талаар цаг алдалгүй хийх ажил их байгаа учир энэ талаар доголдохгүй, хоцрохгүй байхыг бодох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа улам өргөжин тэлж байна. Өдрөөс өдөрт шинэ агуулга, хэлбэрээр баяжиж буй гадаад харилцааны энэ боломжийг Монгол улсын тогтвортой хөгжлийн нэг хүчин зүйл болгон үр дүнтэй ашиглах ёстой. Үүнд манай улсыг гадаад орон, олон улсын байгууллагад төлөөлөн суугаа дипломат, төлөөлөгчдийн газруудын ажилтнуудын санаачлага, үүрэг хариуцлага, нэр хүнд нэн чухал. Тэд тухайн улс орны зүгээс монголыг сонирхох сонирхлыг зүйл бүрээр өдөөж, монголыг гэсэн иргэд, байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулж, Монгол улсын хөгжлийг 1'аднаас нь тэтгэх цутгалан, хөшүүрэг болгоход үнэнхүү сэтгэл зүтгэл гарган ажиллана гэдэгт тэдгээрийг төлөөнийхөө албанд томилсон төр найдлага тавих эрхтэй юм. Саявтар манай улсаас гадаад оронд суугаа элчин сайдуудыг нэг бүрчлэн хүлээн авч уулзан санал бодлыг нь сонсож, нэгдсэн цугларалтанд оролцож үгээ хэлсэн. Энэ явцад олон талын санал санаачлага, санаа авах зүйлүүд яригдлаа. Ярьсан зүйлээ бодитой ажил хэрэг болгоход элчин сайдууд болон Гадаад хэргийн яам, Засгийн газар хүч хавсран ажиллаж, боломжийг дүүрэн ашиглах шаардлагатай байна. Улсын Их Хурлын энэ удаагийн намрын чуулганы ажиллагаанд амжилт хүсье! Засгийн газар өмнөө тулгарсан цаг үеийн болон хөтөлбөрийн зорилтуудаа амжилттай шийдвэрлэхийн тулд эрч хүчтэй, зоримог ажиллахыг хүсье! Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө иргэн бүр хувь нэмрээ оруулж, аж амьдралаа дэвжээхийн төлөө өөрсдөө тал бүрээр чармайн ажиллахыг нийт иргэддээ уриалъя! Төр, иргэний зорилго нэг, түүний төлөө хүчээ нэгтгэн зүтгэцгэе. Баярлалаа!26

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw