78 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Улсын Их Хурлын эрхзт гишууд ээ! Улсын Их Хурлын 2001 оны өнгөрсөн хаврын ээлжит чуулганы эцсээр Та бид энэ чуулганаар хэлэлцэх асуудлын талаар нухацтай ярилцаж тодорхой шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийг үндэслэн хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын захирамж гарган тогтоож, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Улсын Их Хурал 2002 онд эдийн засгийн цаашдын өсөлтийг хангах, өмч хувьчлалыг эрчимжүүлж, эдийн засагт хувийн хэвшлийг улам нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн цэгцтэй бодлого явуулах болно. Бид сонгуулийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны ажлын үр дүнгээс ихээхэн шалтгаална гэдгийг ч гүнээ ухамсарласны дүнд ирэх жилийн ажилд өндөр шаарддага тавьж байгаа юм. Ирэх жилийг эдийн засгийн шинэчлэлийн голлох арга хэмжээнүүд хэрэгжих жил болгох зорилтыг Улсын Их Хурал дэвшүүлж байна. Үйлдвэрлэлийн сэргэлтийг бататгах, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарддыг бууруулан, алдагдлыг багасгах, нийгмийн салбарын хувьчлалыг эхлүүлэх, өрийн сүлжээг арилгах зэрэг хойшлуулшгүй зорилтуудыг бүрэн шийдвэрлэх гол эрх зүйн актуудыг батлан гаргах шаарддагатай байгаа юм. Эдийн засаг, санхүү, гааль, албан татварын чиглэлээр хэд хэдэн хуулийг шинээр болон нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хэлэлцэн батлахаар гөлөвлөж байна. Аливаа жилийн санхүү, эдийн засгийн амьдральш гол хууль болох гөсвийг хэлэлцэн батлах нь Улсьш Их Хурлын гол үүргийн нэг билээ. Дараа жилийн улсын төсөв нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн цаашдын үндэс суурийг тавих, дунд хугацаанд баримтлах бодлого чиглэлийг бодитой тодорхойлон ээлж дараатай хэрэгжүүлэхэд чиглэгдэх болно. Ингэснээр эдийн засгийг эрүүлжүүлж, татварын баазыг өргөтгөн, татварын дарамтыг багасган бизнесийн таатай орчин бүрдүүлэх алхам хийнэ. Төрөөс 2002 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь 2000-2001 онд гарсан үнэ ханшийн тогтворжилтыг бататган санхүүгийн салбарт хийх бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэх замаар энэ салбар дахь сэргэлтийг гүнзгийрүүлэх, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ. Төрийн захиргааны шинэчлэлийн хүрээнд төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн өнөөгийн тогтолцоог өөрчилж, тэдгээрийн үйл ажиллагааг эцсийн үр дүн, бүтээгдэхүүнд чиглүүлэхэд чухал ач холбогдол бүхий төсөвт байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх бодолтой байна. Газрын харилцааны асуудпыг шийдвэрлэх нь ард түмний хүсэн хүлээж байгаа тулгамдсан асуудлын нэг гэж үзэж байна. Газрын харилцааны эрх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw