Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 89 Хөдөөгийн сургуулиудын хичээлийн болон дотуур байрны их засварт төвлөрсөн хийгээд орон нутгийн төсвөөс гаргах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тэргүүн ээлжинд их засвар хийх шаардлагатай сургуулиудын судалгаа гаргаж, хөрөнгийг төвлөрүүлж, үр ашип'ай зарцуулах, гадаадын зээл тусламжийг энэ зорилгод ашиглах талаар далайцтай арга хэмжээ авах хэрэгтэй. Шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг уялдуулан хөгжүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг тогтолцоонд шилжих зорилтыг алхам алхмаар хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалтын орчинг бүрдүүлж өгөхөд эрхэм гишүүд анхаарахыг хүсье. Манай орны хувьд мэдээлэл, харилцааны технологийн нэвтрэлтийг эрчимжүүлж, хүртээмжтэй болгон мэдээлэлжсэн нийгмийп эх суурийг одооноос тавихыг чухалчилмаар байна. Мэдээллийн технологид суурилсан электрон ажил үйлчилгээ нь харьцангуй бага зардал, оюуны үнэлэмж ихтэй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул Монгол Улсын хувьд хөгжүүлэх нэн боломжтой, бас зайлшгүй шаардлагатай салбар билээ. Мэдээллийн технологийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлох, ингэхдээ техник хангамжийн хувьд тодотгон үзэхийн хамт программ хангамж, мэдээллийн хангамж, бүтэц зохион байгуулалт, менежмент, хүний хөгжлийн бүхий л хүрээнд цогцоор авч үзэх, компъютерийн бүх нийтийн боловсрол олгох үндэсний хөдөлгөөн өрнүүлж epi'OH хэмжээний сургалт явуулах бэлтгэлийг хангаж, эхлүүлэх хэрэгтэй. Мөн хөдөө орон нутагт мэдээлэл, холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарт чанарын ахиц өөрчлөлт байнга гарч байхыг ард түмэн хүсч байна. Хүний амьдралын чанарыг дээшлүүлж, эрүүл саруул урт удаан наслахад нь туслах, хүн амын өвчлөлд нөлөөлж буй суурь шалтгаануудыг арилгах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийгмийн шинжтэй цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Тавд, Нийгэмд сахилга, дэг журмыг чанд сахиулах, бүх шатанд хариуцлагын тогтолцоог боловсронгуй, үр дүнтэй болгохыг сонгогчид биднээс хүсэн хүлээж байна. Улс, нийгмийн эрх ашиг, хувь хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан үйлдэл бүрийг дор бүр нь илрүүлж, гэм буруутай этгээдтэй ^ариуцлага тооцох, тэдгээрийн хууль бус ажиллагаанаас бусдад учруулсан хор хохирлыг нөхөн арилгуулахад цагдаа, шийдвэр биелүүлэх болон шүүх эрх мэдлийн байгууллагууд онцгой анхаарч ажиллавал зохино. Архидан согтуурахтай хийх тэмцэлд ямар нэг тайвшрал, хүлээлт, цөхрөлт, эрч далайцыг бууруулах санаа оролдлого хэрхэвч байж таарахгүй. Хууль бусаар, стандартын биш согтууруулах ундаа үйлдвэрлэгч, борлуулагчдын үйлдлийг тухай бүр таслан зогсоож, цаашид гаргуулахгүй байхад бүх нийтийн хүч анхаарлыг төвлөрүүлэн ажиллууштай. Гэмт хэргээс

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw