Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 67 уйл явцад хот, хөдөөг жигд татан оролцуулахад чиглэгдсэн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Түүнд ард олон, эрдэмтэн мэргэдийн санал бодлыг аль болох өргөнөөр тусгах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал, ярилцлага зохион байгууллаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын гол агуулга нь хүн, байгаль, аж ахуйн орон зай, цаг хугацааны шүтэлцээнд үндэслэн нүүдлийн уламжлалт аж ахуй, соёлын дэвшилттэй бүхнийг орчин үеийн суурин соёл иргэншлийн ололттой хослуулан монгол маягаар хөгжлийн өвөрмөц загвар бий болгох явдап юм. Үзэл баримтлалын төсөлд орон зайн хүч нөөцийг ашиглах төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг стратегийн зорилго, зорилтод нэгтгэн зангидах гол арга хэрэгсэл нь эдийн засгийн бүсчилэл мөн гэсэн баримтлалын гол санаа болов. Бүс нутаг-хот байгуулалтын нэгдмэл тогтолцоо бүрэлдэх гол орчин нь тус орны хөгжлийн хэвтээ, босоо чиглэлийн тогтолцлын цөм тэнхлэгүүд мөн гэж үзэж, аймаг, сум, хот, тосгон, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн бүс нутгууд, тэдгээрийг дотоод, гадаад зах зээлтэй холбосон дэд бүтцийн сүлжээг хамарсан хэвтээ чиглэлийн тогтолцлын цөм тэнхлэгүүд, нөгөө талаас, аж ахуйн төрөл бүрийн салбаруудын хөгжил, тэдгээрийн удирдлага, технологи, мэдээлэл, банк, санхүүгийн сүлжээг хамарсан босоо чиглэлийн цөм тэнхлэгүүдийн хоорондын орон зайн хамаарал харилцан үйлчлэл бэхжихийн хирээр бүс нутаг-хот байгуулалтын уялдаа холбоо аажмаар хангагдаж, энэ нь үндэсний эдийн засаг, нийгмийндэвшлийг түргэтгэх нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтын дотоод, гадаад таатай орчин бүрэлдэх үндэс суурь болж өгнө гэж төсөөлж байна. Бүсчилсэн хөгжил нь аймаг, орон нутгийн хөгжилд дэмжлэг болгох төдийгүй, үндэсний дэвшлийг түргэтгэх ирээдүйн хувь заяатай холбоотой тус орны хөгжлийн өвөрмөц ханддага байж болох гол санааг төсөлд тусгаж байна Чухам энэ агуулгаар авч үзвэл, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”- ыг төрийн бодлогын бүх чиглэлд тусгаж, эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын цогц арга, механизмыг ашиглан, нилээд алсыг баримжаалсан зохих үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал, үзэл баримтлалыг хэрэгжүүлэх эхний буюу гол хариуцлагатай үе шатыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжих 2005 он хүртэлх хугацаанд авч үзэж, энэ үе шатанд бүсчилсэн хөгжлийн үндсийг бүрэлдүүлэхтэй холбогдсон иж бүрэн арга хэмжээ авахаар төсөлд тусгав Бүс нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжих үүднээс эдийн засгийг бүсчилэн зохион байгуулах шаардлагатайг, төв орон нутгийн байгууллага, иргэд, улс төрийн намууд нийтээр хүлээн зөвшөөрч байгаа өнөөгийн нөхцөлд бүсчилсэн хөгжлийн асуудлаар бодлогын шийдвэр гаргавал, түүнийг хэрэгжүүлж эхлэх нийгэм, сэтгэл зүйн зохих үндэс бүрдсэн гэж үзэж байна. Тавд. Дотоодын аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн бодлогын цөм юм. Эдүгээ манай боловсруулах

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw