Монгол улсын парламент - боть 2

16 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П Чуулганыг хааж Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадоржийн хэлсэн үг 2000.09.01 Монгол Улсын Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэлг гишууд ээ! Улсын Их Хурлыг сонгох 3 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2000 оны 8 дугаар сарыын 28-наас эхлэн 5 хоног чуулж, нийтдээ 13 хууль, 16 тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэснээр үйл ажиллагаагаа өндөрлөж байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан Байнгын хороодын хуралдаан, Намын бүлгийн хуралдаан, Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж өмнөө тавьсан зорилтоо амжилттай ханган биелүүллээ. Ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэж баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэруүд нь улс орны эдийн засаг, санхүү, нийгэм, улс төрийн хүрээнд бий болсон бэрхшээл, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, улмаар шинэ Засгийн газрын цаашдын үйл ажиллагааны чиг баримжааг тодорхойлж, Засгийн газраас үйл ажиллагаагаа эрчимтэй, тууштай явуулах хууль эрх зүйн таатай орчинг парламентын зүгээс бүрдүүлж өгөхөд чиглэгдсэн олон чухал асуудлыг хамарч чадлаа гэж үзэж байна. Ээлжит бус чуулганы хугацаанд олон талаас нь нухацтай шүүн хэлэлцэж, баталсан шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь чухамдаа улс орны эдийн засаг нийгмийн амьдралын бүхий л салбарт шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийгмийн ардчиллыг бэхжүүлэхэд бүрэн төвлөрсөн бөгөөд шинэ Засгийн газраас ихээхэн хүч чармайлт, ухаалаг удирдлага, зохицуулалт шаардсан бодит ажил, амьдралын баримт бичиг болсон гэж үзэж байна. Чухам энэхүү баримт бичгийн үндсэн үзэл санаа нь эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төрийн бодлогыг Монгол орныхоо өвөрмөц онцлогт тохируулан боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлэх өндөр чадавхитай чанд хариуцдага бүхий засаглал тогтооход оршиж байгаа бөгөөд уг хөтөлбөрт тусгасан арга хэмжээ бүрийгхэрэгжүүлэхийн төлөө цагалдалгүй чармайн ажиллах нь шинэ Засгийн газрын эрхэм зорилт болон тавигдаж байна. Түүнчлэн Монгол Улсын 1999 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг хянан хэлэлцэж батлаад 2000 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зарлагын санхүүжилтийг оновчтой хуваарилах чиглэлээр энэ оны санхүүгийн жилийн төсөвт зохих тодотголмг хийсэн нь хөрөнгө санхүүгийн тулгамдсан бэрхшээлийг гэтлэн давахад үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw