70 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П холбогдуулан хийх тарифын хэлэлцээрийг үргэлжлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар эрчимтэй ажиллах болно. Эрхэм хүндэт нөхөд өө, Монгол Улсын Засгийн газар байгуулагдсанаасаа хойш хийсэн ажил тэдгээрийн эхний үр дүнд болон тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх стратеги бодлогын асуудлын талаар мэдээлэхэд товчдоо ийм байна. Цаашдаа бидэнд илүү нарийн төвөгтэй, өргөн хүрээтэй зорилтууд алхам бүрт тулгарах болно. Тэр бүхнийг шийдвэрлэх ард түмнийхээ итгэлийг дааж ажиллах чин хүсэл, бодит боломж бидэнд бий. Сонгож авсан зөв зам, үндэслэлтэй боловсруулсан хөтөлбөр, улс төрийн тогтвортой байдал, ард түмний болон гадаад талын өргөн дэмжлэг, ажлын нааштэй эхлэл, энэ бүхэн та бидэнд бий. Гагцхүү дайчин, давшингуй ажиллагаа, өндөр мэдрэмж, нарийн зохион байгуулалт, хатуу сахилга хариуцлага, бие биеэ дэмжиж нөхөн ажиллах халуун бүлээн уур амьсгал бүхнээс чухал байх болно. Чухамхүү ингэж ажиллаж чадвал бүтэшгүй ажил, биелэшгүй зорилт байхгүй юм. Анхаарал тавьсанд баярлалаа. 14 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Л.Энэбипшйн хэлсэн үг 2001.06.29 Монгол Улсын Ерөнхий сайд аа! Их Хурлын эрхэт гишууд ээ! Улсын Их Хурлыг сонгох 3 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан энэ удаагийн Улсын Их Хурлын энэ оны хаврын ээлжит чуулган 2001 оны 4 дүгээр сарын 5-наас эхлэн ажлын 60 хоног үргэлжилж чуулганы нэгдсэн хуралдаан 25 удаа, байнгын болон дэд хороодын хуралдаан давхардсан тоогоор 90 гаруй удаа тус тус зохион байгуулагдсанаар үйл ажиллагаагаа өндөрлөх гэж байна. Энэ удаагийн ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын болон намын бүлгийн хуралдаанууд, Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн дагуу зохион байгуулагдаж шийдвэл зохих асуудлуудаа амжилттай шийдвэрлэлээ. Ээлжит чуулганы хуралдаанд нийт 70 гаруй хууль, бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталсны 21 нь шинээр баталсан хууль, 10 нь нэмэлт өөрчлөлт оруулсан хууль, 40 нь цаг үеийн асуудлаар гарсан тогтоолууд байна. Хэлэлцэн баталсан хуулиудын 24,2 хувь нь эдийн засаг, төсөв, санхүүгийн, 27,2 хувь нь нийгмийн асуудал, хүний эрх, хууль хяналт, байгаль орчны хамгаалалтын асуудал, 18,2 хувь нь төрийн байгуулалтын, 30,3 хувь нь аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлийн асуудлууд байлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw