Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 93 -Өнгөрсөн нэг жипийн хугацаанд макро эдийн засгийн тогтворжилт бий болж, улмаар эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд хангах суурь тавигдлаа. Өмнө алдагдалтай байсан урсгал төсөв 2000 оны сүүлийн хагасаас эхлэн ашигтай болж хугацаа хэтэрсэн гадаад дотоод 70 гаруй тэрбум төгрөгийн өрийг бодитойгоор барагдуулснаар төсвийн байгууллагууд өрийн дарамтаас ангижирч байна. Улсын төвлөрсөн төсвийн орлого оны үнээрээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 37,2 хувиар өсч, төсвийн зарлагаас орлогын өсөлт нь 23 пунктээр дээгүүр гарлаа. Улсын төсвийн зарлагын бүтцэд томоохон өөрчлөлт гарч, дотоод эх үүсвэрээр санхүүжих зардлын хэмжээ гадаад эх үүсвэрээр санхүүжих хэмжээнээс өсөлтийн хурдаараа өндөр байна. Инфляцийн түвшин эхний 9 сарын байдлаар оны эхнээс 4,9-хөн хувиар өсч, үндэсний валют - төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна. Мөнгөний зах зээлд ч чамлахааргүй ахиц гарлаа. 2000 оны мөн үетэй харьцуулвал хугацаагүй болон хугацаат хадгаламж өслөө. Арилжааны банкнаас үйлдвэрлэл, иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдэж, хүү нь буурч, чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 15,6 хувиар буурсан байна. Энэ нь иргэд, байгууллагын банкинд итгэх итгэлийг сэргээж, хувийн секторыг дэмжих бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Эрчим хүчний салбар либеральчлагдаж, түүний үйл ажиллагаа нь зах зээлийн механизмын дагуу зохицуулагдаж эхэлж байна. -2001 оныг үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, дэмжих жил болгож бодлогын шинжтэй цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 1996 оноос хойш жил бүр унаж байсан эдийн засгийн бодит сектор 2001 онд анх удаа өсөлттэй гарлаа. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 11,8 хувь, түүний дотор боловсруулах салбарынх 24,1 хувиар өсч, эдийн засгийг тогтворжуулахад багагүй түлхэц өглөө. -Аар саар асуудал ярьж хөөцөлдсөнөөс бүтээн байгуулалтын чиглэлд түлхүү анхаарах бодпого дэвшүүлж, энэ хүрээнд “Мянганы зам” төслийг боловсруулан баталж, Улаанбаатараас зүүн, баруун чиглэлд нэлээд ажил эхлээд байна. Аймаг, орон нутгийн жигд тэнцвэртэй хөгжлийг хангах, хөдөөд хүн тавтай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд “Мянганы зам” төсөл ач холбогдолтой бөгөөд энэхүү бодлогын хүрээнд бас Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулан Улсын Их Хурал баталсан билээ. Олон парламент дамжсан хэрнээ тодорхойгүй үлддэг байсан энэхүү эгзэгтэй нарийн асуудлыг зоримог шийдвэрлэсэн нь одоогийн Улсын Их Хурлын нэг том ололт юм. -Монголд хандивлагч орнууд болон Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг санхүү, эдийн засгийн байгууллагуудтай тогтоосон харилцаанд чанарын шинэ ахиц гарлаа. Өмнөх Засгийн газруудын үед бий болсон зарим талын эргэлзээ, тээнэгэлзэл өдгөө арилж, хамтын ажиллагаа бүрэн итгэлцлийн түвшинд явах таатай нөхцөл бүрдлээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw