МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 121 тохиолдож, малын халдварт өвчин гарсны уршгаар мал аж ахуйд ихээхэн гарз хохирол учирсан боловч, дээр нэрлэсэн буюу цаашид нэрлэгдэх цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлтийн хурдац нэмэгдэх, улмаар 2004 онд гэхэд жилийн өсөлт 6 хувьд хүрэх үндсэн зорилт биелэх бодитой нөхцөл бүрджээ. Гуравдугаарт, мөнгө зээл, үнэт цаасны зах зээлд тодорхой ахиц гарлаа. Төгрөгийн бодит ханш тогтвортой байна. Ханшны огцом хэлбэлзэл гарахгүй байгаа нь эдийн засаг тогтворжиж байгааг харуулах бас нэг чухал үзүүлэлт. Одоо Монголбанк дахь гадаад валютын цэвэр нөөц 162 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь манай орны импортын хэрэгцээг 16 долоо хоногийн хугацаанд хангах хэмжээнд байна гэсэн үг юм. Хэрэглээний үнийн индекс 2001 онд дунджаар 8,2 хувь буюу нэг оронтой тоонд байсан нь эдийн засаг харьцангуй тогтворжиж байгааг харуулах бас нэг тодорхой үзүүлэлт боллоо. Дөрөвдүгээрт, нийгмийн салбарт нилээд өөрчлөлт хийгдэж байна. Өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн тоо 17-оор нэмэгдэж энэ салбарт нийт 227 барилга байгууламжууд 3 млрд 734,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Боловсрол, соёл, шинжлэхухааны салбарт эрх зүйн орчингболовсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Монгол Улсьхн шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, үндсэн зорилт, хэрэгжүүлэх нийтлэг арга хэмжээний чиглэлийг Засгийн газрын түвшинд тодорхойлж баталгаажууллаа. 2001 онд шинжлэх ухаан технологийн арга хэмжээнд зориулж улсын төсвөөс 2 млрд 821,5 сая төгрөгийн санхүүжилт хийлээ. Соёл урлаг 2001 болон сонгодог урлаг хөгжүүлэх хөтөлбөрүүд, сумдын соёлын төвийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлснээр соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхжил сэргэлт гарч байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд ерөнхий боловсролын сургуульд зэрэг суралцдаг өрхийн хүүхдэд хичээлийн хэрэглэлийг үнэ төлбөргүй олгох шинэ журамд шилжиж 2000-2001 оны хичээлийн жилд 34,1 мянган 547,3 сая төгрөг, 2001-2002 оны хичээлийн жилд 32,2 мянган хүүхдэд 515,1 сая төгрөгийн хичээлийн хэрэглэл үнэгүйгээр олголоо. Нэн ядуу болон малчин өрх, гурав ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцдаг өрхийн дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежид тогтоосон журмын дагуу элсэн орсон 1 хүүхдийн сургалтын зарддыг төр бүрэн хариуцан санхүүжүүлж байгаа бөгөөд 2000-2001 онд 2102 суралцагчийн сургалтын төлбөрт 566,5 сая төгрөг, 2001-2002 оны хичээлийн жилд 4459 оюутны сургалтын төлбөрт 1 млрд 185,3 сая төгрөг зарцуулж байна. Түүнчлэн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад төрөөс зардлыг нь бүрэн хариуцан 1000 гаруй хүнийг сургаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 37,5 хувь, улсын төсвөөс олгосон цалингийн хэмжээ 8,3 хувиар тус
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw