МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 145 боловсронгуй болгох дорвитой алхам хийгдэж эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тоо, чанар өслөө. Тухайлбал Засгийн газраас малчдын хүүхдийн сургуулийн дотуур байрны зардлыг хариуцаж байгаа тул сургууль завсардсан хүүхдийн тоо нэлээд хэдэн мянгаар буурч, Засгийн газрын зардлаар дээд сургуульд сурч байгаа малчдын болон ядуу айлын хүүхдүүдийн тоо олон мянгаар өслөө Энэ оны эхний 8 сарын байдлаар аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 13.6 хувиар буурсан бөгөөд энэ хугацаанд 24.2 мянган хүн ажилд орсны 12.5 хувь нь улсын үйлдвэрийн газар болон төсөвт байгууллагад харин 87.5 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажиллах болсон байна. Эдгээр статистикийн үзүүлэлт та бидний хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тодорхой бодит үр дүнд хүрч байгааг харуулж байна. Гэвч анхаарч ажиллах ёстой цөөнгүй асуудал байгааг бид мөн мэдэж байгаа билээ. Сүүлийн үед улам эрчтэй явагдаж байгаа дэлхийн цаг уурын өөрчлөлт, манай орны уур амьсгалд хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа учир урьдчилсан тооцоолох аргагүй, давагдашгүй хүчин зүйл гэж хэлж болох байгаль, цаг уурын хүндрэл бэрхшээл ойр ойрхон тохиолдох боллоо. УИХ-ын 2002 оны хаврын чуулганы ажиллагаа эхэлж байх үеийн цаг агаарын таатай нөхцөл байдал удаан үргэлжилсэнгүй. Салхи, шуурга, ган гачиг, гал түймэр, халдварт өвчин зэрэг гамшиг бэрхшээлүүд гарч, улмаар улс орны маань ихэнх нутгийг хамарч тэр бүхэнд хүн хүч, хөрөнгө мөнгө ихээхэн хэмжээгээр зарцуулагдлаа. Энэ бүхэн төр засгийн байгууллагуудад хүндхэн дарамт учруулж, улс орны эдийн засагт гарч болох байсан ихээхэн ахиц, амжилтыг тодорхой хэмжээгээр саармагжуулсан гэдгийг дурдах нь зүйтэй. Эдгээр гамшгуудын үр дагавар ирэх оны өвөлжилт, хаваржилтад ч хүндээр тусах нь хэн бүхэнд ойлгомжтой болоод байна. Өнгөрсөн 3 жилд ган зудаас болж жил бүр дунджаар 3.5 сая толгой мал хорогдож энэ зуны урт удаан хугацаанд үргэлжилсэн хэт халалтаас нийт нутгийн тал гаруй хувь нь гантай ба гандуу болж, эдгээр нь эргээд үр тариа, хүнсний ногооны ургац, өвс хадлан бэлтгэх ажилд сөргөөр нөлөөлж хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг огцом хязгаарлалаа. Харин газар тариалан эрхлэгчид маань Засгийн газрын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн дэмжлэгэд талархаж байгааг хэлэх нь зүйтэй. Улс орны дотоод амьдралд дарамт учруулж байгаа дээр дурдсан байгаль, цаг уурын бэрхшээлээс гадна эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байгаа гадаад, дотоод олон хүчин зүйл бас байгааг хэлэх хэрэгтэй. Эдгээрийн дотор дэлхийн эдийн засгийн өсөлт саарснаас үүдэн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан, мөн ноолуурын гадаад зах зээлийн үнэ өмнөх үеэс харьцангуй доогуур байгаа, дэд бүтцийн хөгжил сул байгаа учраас нийт ард иргэд маань зах зээлийн эдийн засгийн харилцаанд ижил тэгш оролцох бололцоогүй байгаа зэрэг шалтгаануудыг нэрлэж болох юм. Дээр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw