Монгол улсын парламент - боть 2

124 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П ачааллыг 2002 онд ойролцоогоор 8,6 тэрбум төгрөгөөр бууруулж байгаа юм. Хүн амын орлогын албан татварын хуулийн дагуу иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод татварын хөнгөлөлт үзүүлэх хэмжээг жилд 12 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, оны эхнээс мөрдөж эхлээд байгаа ба үүний үр дүнд нийт хүн амын орлого жилд дунджаар 3,6 тэрбум төгрөгөөр өсөхөөр гарч байгаа. Цаашид ч дээр хэлсэнчлэн татварын шинэтгэлийг цогцолбороор нь хэрэгжүүлж, эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно. 5. Доод, дунд шатанд төрийн алба хашиж байгаа хүмүүсийн ажлын хариуцлагыг дээшлүүлэх, хүнд суртлаас ангижруулах асуудалд энэ онд онцгой анхаарч ажиллах болно. Намрын чуулган завсарлаад хөдөө орон нутагт явж хамтран ажилласан Улсын Их Хурап, Засгийн газрын гишүүд зөвхөн тус тусын тойргоор хязгаарлалгүй, улс орны нийтлэг байддыг газар дээр нь үзэж танилцсан явдал чухал ач холбогдолтой болсон юм. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийя орон нутагт ажиллах явцад ард иргэдээс гаргаж байсан санал, дүгнэлтийн ихээхэн хэсэг нь төр засгийн ажлын доод, дунд шатанд хүнд суртал гаргах, авилгалд автах, иргэдийг чирэгдүүлэх, ажилдаа эзэн болж чадахгүй байгаагаас ажил цалгардах явдал үргэлжилсээр байгаа тухай сануулж гомдоллож байлаа. Чухамдаа аливаа ажлын эцсийн үр дүнг түүний хэрэгжилтийг хариуцаж байгаа тухайн албан тушаалтнаас ихээхэн хэмжээгээр шалтгаална гэдэг нь тодорхой учир бид дунд, доод шатны албан тушаалтнууд эрх, үүрэг, хариуцлагын нэгдлийг хэрхэн хангаж ажиллаж байгаад нь байнгын анхаарал, хяналт тавьж ажиллах болно. Хүнд суртал гаргаж ажлын эрх ашиг, цаашлаад иргэдийг хохироосон аливаа үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэж буруутай албан тушаалтанд хатуу хариуцдага хүлээлгэх болно. Засгийн газрын байгууллагууд юуны өмнө хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагуудын үйл ажиллагааны дутагдал, доголддыг арилгах талаар тодорхой зорилго, чиглэлтэй ажиллана. 6. Манай Засгийн газар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж, 2001 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Одоо энэхүү чухал баримт бичгийг Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу улам боловсронгуй болгож нэг бүсэд багтаж буй аймаг, сумдын нягт уялдаатай үйл ажиллагааны механизмыг олж хуульчлан тогтоох, улсын статустай бүсийн хөгжлийн төв, хотуудыг байгуулах, хүн амын зүй зохистой төвлөрлийг бий болгох, дотоодын зах зээлийг хөгжүүлж, багтаамжийг нь нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө шаргуу ажиллах болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар идэвхтэй, шуурхай, хамтран ажиллах шаардлагатай байгаагаас гадна нутгийн захиргааны байгууллага, Засаг дарга нарын идэвх чармайлт, үүрэг хариуцдага тун чухал юм. Ийм учраас цаашид аймаг, нийслэлийн ажил дүгнэх үзүүлэлтийг боловсронгуй болгож, бодит өсөлтийг урамшуулах чиглэл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw