Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 161 бага зардлаар үр ашигтай зохион байгуулах боломжийг ашиглах нь нийгэм, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой боллоо. Шуудан холбооны салбарт бий болсон өргөн боломж, энэ харилцааг зохицуулахад бидний хэлэлцэх хуулийн үндсэн үзэл санаа чиглэгдэх ёстой гэж үзэж байна. Монгол Улсын төрийн албан ёсны хэл болох монгол хэлийг төрийн албан хэрэгхөтлөлт, албан ёсны үйл ажилагаанд хэрэглэх, мөн төрийн хэлний нийгмийн үүргийг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор төрийн албан ёсны хэлний тухай хууль боловсрогдсон юм. Мэдээллийн технологийн эрин үеийн дэлхий нийтийн бичиг болсон латин үсгийг монгол кирилл үсэгтэй хослуулан хэрэглэх, монгол хэлний баялаг уламжлалыг хадгалан хөгжүүлэхэд монгол кирилл үсгийг латин үсэгтэй хослуулан хэрэглэх, олон нийтийн санал санаачилгыг судалж, латин үсгийн үндэсний хөтөлбөрийг боловсруулсан юм. Компьютерийн сүлжээ, уүрэн телефоноор латин үсгийн мэдээлэл, бичиж солилцох практик хэрэгцээ, амьдралын бодит шаардлага байнга өсөн нэмэгдэж байгааг харгалзан латин үсгээр монгол хэлээ тэмдэглэх ажлыг нэг мөр болгон цэгцлэхэд үндэсний хөтөлбөрийн гол агуулга оршиж байгаа юм. Үндэсний хэмжээнд олон түмний дэмжлэг хүлээсэн томоохон хэмжээний хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын үйлс эрчимжиж байгаатай холбогдон иргэдийн хөдөлмөрлөх, бүтээж амьдрах идэвх ихээхэн сэргэлээ. Хөдөлмөрийн тухай хууль батлагдсанаас хойш хөдөлмөрийн харилцаанд шинэ шинэ үзэгдлүүд олноор бий боллоо. Энэ бүхэнтэй уялдаж Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж байна. Ажил олгогч олон давуу эрхийг эдэлж байгаа одоогийн хуулийн заалтыг өөрчлөх, мөн ажил олгогч хөдөлмөрийн норм, норматив, ажлын байрны тодорхойлолт, ажил албан тушаалын лавлах зэргийг хуульд заасны дагуу баталж мөрдөх, ажилтан хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах, гүйцэтгэж буй ажилдаа эзний ёсоор хандан тогтвор суурыпилтай ажиллах, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хүлээх хариуцдагыг тодорхой болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг өдөр тутам хянаж шалгадаг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагчийн эрх хэмжээг өргөтгөх чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь Хөдөлмөрийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гол үзэл баримтлал болж байгаа юм. Бүс нутгийн хооронд болон зах хязгаарын бүс нутгуудаас төв рүү шилжих хүн амын шилжих хөдөлгөөн нэмэгдэж, энэ хүрээнд хуулиар шийдвэрлэх бодит харилцаа, нарийн төвөгтэй асуудал бий болж эхэллээ. Чөлөөт бүс байгуулсан, бүсүүдийн төвүүдийг бий болгосон зэрэг арга хэмжээг дагалдаж бүсийн удирдлага, эрх зүйн байддыг тодотгон хуульчлах шаардлага гарч байна. Энэ бүхнийг харгалзан тусгаж, хуульчлах зорилгоор хүн амын шилжих хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүс нутгийн удирдлагын тухай хууль, Замын-Үүд, Чойр, Сүхбаатарын эдийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw