МОНГОЛ УЛСЫН ПАРЛА^НТ-П 175 эндэгдэл сүүлийн 20 жилд анх удаа буурч 100000 төрөлтөнд 123 болсон зэргээс харвал нийгмийн салбарт тодорхой амжилтууд байгааг хэлэх нь зүйтэй юм. Холбооны чиглэлээр мэдэгдэхүйц дэвшил гарч 3-аас бусад аймгийн төвүүдийг интернетийн болон гар утасны сүлжээнд холбож бүх багийг холбоотой болгосныг ард иргэд маань талархан хүлээж авсан. Гэхдээ өнөөгийн төр засаг ажлаа зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр хязгаарлалгүй улс орны хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, ард иргэдийнхээ зах зээлийн эдийн засгийн харилцаанд тэгш оролцох нөхцөл бололцоог хангах, улс орны зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх бодлогын шинж чанартай томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж идэвх санаачилгатай ажиллаж байна. Үүнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсүүдийн хөгжлийн тулгуур төв, улсын статустай хотуудыг бүтээн байгуулах ажил, Мянганы зам төсөл, чөлөот бүс байгуулах асуудал, эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, газар өмчлүүлэх бодлого, төрийн алба, төсвийн байгууллагын үйл ажиллагааны болон санхүүжилтийн зарчмыг өөрчлөн шинэчилж, өнөөгийн шаардлагад нийцүүлэх үйл ажиллагаа зэргийг оруулан нэрлэж болох юм. Төр засгийн тогтвортой байдал тодорхой бодлого нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг ч нэмэгдүүлэх хөшүүрэг болж байна. Тухайлбал сүүлийн 3 жилд манай улсад хөрөнгө оруулалтын зориулалттайгаар 578.9 тэрбум төгрөгийн хэмжээний хөрөнгө орж ирсэн бөгөөд энэ нь өмнөх 4 жилийнхээс 137.5 тэрбум төгрөгөөр буюу 31.2 хувиар илүү байна. Зарим бодитой ажил, ажлын үр дүнг хамгийн товчхоноор танилцуулахад ийм байна. Бид цаашид ч ажлынхаа эрч хурдыг сааруулахгүйгээр эрчимтэй ажиллах болно. 2003 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхийн тулд хөрөнгө санхүүжилтийн хуваарилалтыг зөв зохицуулж, улс орны хөгжилд түлхэц үзүүлэхүйц нийтлэг ач холбогдолтой, олон нийтийн хүсэн хүлээж буй томоохон арга хэмжээнд зарцуулах, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ард иргэдийн, ялангуяа залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, орчин үеийн мэдээлэл, холбооны технологийг нэвтрүүлэхэд тус дөхөм болох ажлыг дэмжих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, менежментээ боловсронгуй болгож, зардлаа хэмнэн ажил үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх, ажиллагсдынхаа цалин орлогыг нэмэгдүүлэх гэсэн төсөвт байгууллагуудын үүсгэл санаачилгыг дэмжих. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд идэвх санаачилга гарган ажиллах, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагуудыг дэмжих чиглэлээр ажиллана. Товчхон хэлэхэд төр засгийн тогтвортой байдал, гадаад улс орон, олон улсын байгууллагууд болон ард иргэдийн итгэл дэмжлэг нь нэг ёсны нэг ч өдрийг алдалгүй нар сартай уралдан улс орны хөгжил дэвшлийн төлөө ажиллахыг шаардсан шаардлага гэж Засгийн газар ойлгодог юм. Дээрх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw