МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 97 Учир иймд хөгжлийн эрүүл суурь тавихын тулд төсвийн алдагдлыг эрс багасгаж, улмаар 2004 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг таван хувиас хэтрүүлэхгүй байх арга замын тухай асуултыг бид өөртөө болон бие биедээ тавьж дор бүрнээ эрэл хайгуул хийж, санал онолоо уралдуулан ажиллацгаая хэмээн Улсын Их Хурлын энэхүү хүндэт индэр дээрээс хэлэх байна. Хоёрт, Монгол Улс газраа эдийн засгийн эргэлтэд оруулж амжаагүй байгаа нь орлого нэмэгдүүлэх, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асар их нөөц боломжийг ашиглаж чадахгүй байгаа хэрэг мөн. Газрын асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй боловч хэт эмзэглэж иргэддээ өмчлүүлэх талаар ч дорвитой алхам хийхгүй, төр, иргэн аль аль нь энэ баялгийнхаа үр шимийг ч олигтой хүртэж чадахгүй байх нь дэндүу овсгоогүй төдийгүй хариуцлагагүй хэрэг гэж үзэж болно. Энэ талаархи эрх зүйн зохицуулалт хэт удааширснаас санаачилга бусдын гарт шилжиж тухайлбал Улаанбаатарын ойролцоох уулын ам, энгэр, булаг, шанд, ой модыг хэдхэн хүн хашаалан өмчилж, хотын доторхи газрыг аль болох их хэмжээгээр авах өрсөлдөөн ширүүсч, иргэд хоорондоо сая, саяар наймаалцан эргэлдүүлж байгаа тухай яриа одоо нэгэнт шинэ биш болжээ. Иймд өмнө өргөн барьсан Газрын тухай багц хуулийн төслийг УИХ даруй хэлэлцэн баталж өгөх шаардлагатай байна. Энэхүү хуулийн төсөлд төрийн өмчийн газрыг хэкд, хэрхэн эзэмшүүлж ашиглуулах вэ гэдэг асуудлыг нэлээд нухацтай авч үзэж зохицуулахыг оролдсон. Эдийн засгийн агуулга талаасаа гэвэл, уг хуулийн төсөлд тусгаж байгаа нөхцөлүүдийг хуульчлан эрх зүйн тодорхой орчин бүрдүүлвэл газрын харилцаагаар дамжуулан төсөвт 15 тэрбум орчим төгрөгийн орлогын эх үүсвэр жилдээ нэмэгдэх тооцоо байдаг. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар бидний төлөвлөж буй эхний алхам энэ бөгөөд үүний дараа газрын хувьчлалын асуудлыг үе шаттайгаар, бодлоготойгоор шийдвэрлэж болно гэж бодож байна. Газрыг хувьчлах асуудлыг одоо өргөн бариад буй Газрын тухай багц хууль, Иргэний хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулах боломжгүй учраас “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг үндэслэн газрыг өмчлүүлэх тухай тусгай хуулийн төслийг жичид нь боловсруулан өргөн барих ёстой гэж үзэж байна. Гэхдээ “газрын хэвлийг зөвхөн төр мэднэ, иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадьш иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыгхориглоно” гэсэн Үндсэн хуулийн ба бусад хуулийн заалтыг ягштал мөрдөж боловсруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Гурав. Монгол Улсын хөгжил дэвшил хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилтэй салшгүй холбоотой нь тодорхой учир хүн амын нутагшил суурьшил, хот байгуулалтын бодлогоо газрын эзэмшил, өмчлөлийн асуудал болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан боловсруулж тодорхойлох хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулж мал аж ахуй, газар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw