МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 31 үйлдвэрлэл, судалгааны уялдаа зохицлын хувьд орчин үеийн дэлхийн боловсролын стандарт, жишиг, шаарддагаас хоцрогдсон хэвээр байна. Энэхүү хоцрогддын учир шалтгаан олон хүчин зүйлтэй холбоотой гэдэг нь ойлгомжтой боловч бид манай боловсролын салбарт хөгжилд саад болж буй хүчин зүйл бүрийг тус тусад нь болон хамтад нь нарийвчлан судалж шийдвэрлэх арга замыг олох ёстой. Хүн баян ядуугаасаа үл шалтгаалан боловсролтой болж, тодорхой мэргэжил эзэмших бололцоогоор хангагдсан байх ёстой гэж Засгийн газар үзэж байна. Энэ зорилгоор Боловсролын хууль, эрх зүйн ундсийг боловсронгуй болгох, санхүүгийн эх үүсвэрийг оновчтой зохицуулалт хийж, үр дүнтэй нь уялдуулан нэмэгдүүлэх шаарддагатай байна. Боловсрол эзэмшсэн залуу хүн ажлын байртай болдог, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг байх хэрэгтэй. Шинжлэх ухаан бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүчирхэг хөдөлгүүр болохынхоо хувьд хүний хөгжлийн чухал хүчин зүйл юм. Энэ салбарт хуримтлагдсан асуудлууд тухайлбал суурь ба хавсралт судалгааны санхүүжилт, шинжилгээ, судалгааны ажлын материаллаг бааз, боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоо, эрдэмтэн судлаачдын цалин хангамж зэргийг нухацтай судлан үзсэний үндсэн дээр энэ бүхнийгхамарч цогцолбороор нь шийдвэрлэх зорилго бүхий үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж болно гэж үзэж байна. Шинжлэх ухааны хөгжлийн хамтын салбар бүрээр тодорхойлсон тэргүүлэх чиглэлүүдийг баримжаалах үндсэн дээр улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг шийдвэрлэх учир холбогдол бүхий суурь судалгааг төрөөс баталгаатай санхүүжүүлэх, хавсралт судалгааг төсөл шалгаруулан захналагчийн санхүүжилтээр хэрэгжүүлэгддэг байх боломжийг судлах шаарддагатай байна. Шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг эрдэмтний ширээ, шүүгээнээс гаргаж, сургалт үйлдвэрлэлийн практикт өгөөжтэй хэрэглэх үүднээс шинжлэх ухааны байгууллагын одоогийн бүтэц, зохин байгуулалт, статусыг улам боловсронгуй болгож, боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн шүтэлцээг сайжруулах боломжийг судлан хэрэгжүүлэх шаарддага ч хурцаар тавигдсан хэвээр байна. Шинжлэх ухаан, соёл, боловсролын хөгжлийг оюуны бүтээлийн үнэлгээг сайжруулах, оюуны өмчийн харилцааг боловсронгуй болгохтой холбон авч үзэхээс өөр аргагүй. Хүн эрүүл байж өөрөө хөгжинө. Эрүүл мэндийн үйлчилгээний өртөг тооцох, үнэ бүрдэх механизм нь зах зээлийн хэлбэрт гүйцэд шилжиж чадаагүйн улмаас томоохон эмнэлгүүд санхүүгийн гачаалд байнга нэрвэгдэж, туйлдах явдал үргэлжилсээр байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн суурь тусламж, үйлчилгээнд төрөөс зарцуулах хөрөнгийг аль болох нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах эмчилгээ, үйлчилгээний нэр төрлийг шинэчлэн тогтоолгох замаар төрийн өмчийн эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, шинжилгээг үнэ төлбөргүй болгох, эрүүл мэндийн даатгалыг бие даалган хөгжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаарддагатай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw