48 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Хэлэлцэн баталсан хуулиудьш 35 хувь нь буюу 21 нь эдийн засаг, төсөв, санхүүгийн; 19,2 хувь нь буюу 11 нь нийгмийн асуудал, хүний эрх, хууль хяналт, байгаль орчны хамгаалалтын; 12 хувь нь буюу 7 нь төрийн байгуулалтын; 33 хувь нь буюу 19 нь аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлийн асуудлууд хамрагдсан байна. Эдгээр хууль, бусад шийдвэр нь улс орны улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралын бүх хүрээнд хийж буй шинэчлэлийг эрчимжүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, улс орны амьдралд хуримтлагдсан бэрхшээл, доголдлыг арилгаж, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, улс орны хөгжлийн хандпагатай холбогдсон үзэл баримтлалыг оновчтой тодорхойлоход чиглэгдсэн байгаа юм. Энэхүү ээлжит чуулганы тэмдэглүүштэй нэг онцлог нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал мөн юм. Улсын Их Хурлын нэр бүхий 65 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурал нухацтай хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Үндсэн хуулийн цэцээс албан ёсны санал авсны үндсэн дээр одоогийн мөрдөж буй хууль тогтоомжоороо тогтоосон дэг журмын дагуу хэлэлцэж баталсан нь Үндсэн хуулийнхаа агуулга, зарчмын хүрээнд түүнийг улам төгөлдөржүүлэх явдалд чухал алхам боллоо. Монгол Улсын 2001 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хууль, эдийн засаг, мийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс 2001 онд баримтлах мөнгоний бодлого, Өмч хувьчлалын үндсэн чиглэл болон албан татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө, санхүүгийн тулгамдсан бэрхшээлийг гэтлэн давах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зах зээлийн эдийн засагт тууштай шилжихэд зарчмын ач холбогдолтой арга хэмжээнүүдийг авч өглөө. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрчим хүчний 'тухай хуулийг батлан гаргаснаар эдийн засгийн гол салбарт бүтцийн өөрчлөлт хийх, аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулах үйл ажиллагаанд хүнд суртал, ’чирэгдлийг арилгах, хөнгөх шуурхай байддыг хангах эрх зүйн орчин бүрдуүлзж байгаа юм. Улсын Их Хурал “Мянганы зам” болон Монгол Улсын дэд бүтцийн хөгжнийгн хөндлөн ба дагуу тэнхлэгийн чиглэлийг батлах тухай зохих баримт бичгвйг саяхан батлан гаргасан нь Монгол орны ирээдүйн хөгжилд чухал үүрэг гү'йцэтгэх онцгой ач холбогдолтой түүхэн шийдвэр гэж үзэж байна. Албан татварын талаар баталсан хууль, тогтоолууд нь татвар ноогдуулах, хуранх, тооцох аргачлалыг хялбар, ойлгомжтой болгох, хяналтыг сайжруу/лах, хөнгөлөх, чөлөөлөх явдлыг хавтгайруулалтын дутагдалыг арилгах,, хөрөнгө оруулалт, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, алслагдсган орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх санаачилгыг дэмжин урампуу^лахад чиглэгдсэн арга хэмжээнүүд байлаа. Монггол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, уг комигссын дарга, гишүүдийг томилсон нь хүний эрх, эрх чөлөөг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw