190 МОНГОА ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П Өнөөдөр үйп ажиллагаагаа эхэлж буй Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган энэ шаардлагыг тусгаж өндөр ачаалалтай ажиллаж, улс төр, эрх зүйн болон эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий олон хууль, бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлах болно. Эрхэм гишүүд ээ, Манай Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааны хамгийн сүүлчийн Улсын төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Төрөөс мөнгөний талаар баримтлах боддогыг хэлэлцэх гэж байна. 2004 он бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжих төгсгөлийн бөгөөд 2000 оноос эхлэн Засгийн газраас төлөвлөсөн зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж дуусган, хүрсэн үр дүн, ахиц өөрчлөлтийг дүгнэх, дараагийн шатны зорилтуудыг бодитой тодорхойлох нэн чухал жил байх болно. Энэ оны улсын төсөв нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн бодит үр дүнд тулгуурлан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрхэн хангаж байгааг илтгэн тодорхойлох, улсын төсвийн удирдлага, төрийн албаны шинэчлэлийн талаар төрөөс явуулж байгаа бодлого, арга хэмжээний хэрэгжилтийн хоёр дахь жилийн нэн чухал баримт бичиг болох юм. 2004 оны төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засаг, нийгмийн хөгжил, төсвийн тэнцвэрийн макро үзүүлэлтэд тулгуурлахын сацуу Засгийн газрын Хөтөлбөрт заасан зорилтуудыг төсвийн талаас хангах, дунд хугацаанд улсын санхүү-төсвийн гол нааштай тэнцвэрт харьцааг хадгалах зарчим баримталсан байна. Улсын Их Хурлаар энэ төсвийн төслийг хэлэлцэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг нэмэгдүүлж, төсвийн багтаамжийг сайжруулах, Засгийн газрын Хөтөлбөрт заасны дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулах, хүн амд татварын хөнгөлөлт үзүүлэх, төрийн албанд ажиллагсдын цалин хөлс, нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээгтус тус нэмэгдүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг ядуурлаас сэргийлж, өрхийн амьжиргаанд нь төрөөс дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбаруудын хөгжлийг хангах, улс орны дэд бүтцийг хөгжүүлэх, түүний дотор хөдөө орон нутгийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, зам, гүүрийн барилга байгууламжийн хүрээг өргөтгөх, сургууль, эмнэлэг, соёлын байгууллагын засвар үйлчилгээг төсвийн санхүүжилтээр дэмжиж, тэдгээрийн хэвийн ажиллагааг хангуулах, төсвийн удирдлагыг боловсронгуй болгох, төрийн албаны ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх зэрэг гол гол ач холбогдол бүхий арга хэмжээг төсвийн бодлогоор хангах асуудлыг онцгой анхаарах ёстой гэж үзэж байна. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар хэлэлцэн батлах Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, 2003 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw