МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П ноцтой гарз хохирол учруулж болохыг Вашингтон, Нью-Йоркт үйлдэгдсэн хэрэг явдал харуулсан. Алан хядах ажиллагаатай холбогдон үүсэн буй болсон нөхцөл байдлыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хоёр ч удаа хэлэлцэн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөгдсөн. Улсын Их Хурал уг асуудлыг тусгайлан авч хэлэлцэж тогтоол гаргав. Засгийн газар мэдэгдэл гаргаж аллага хядлагыг жигшин буруушаасан байр сууриа тодорхойллоо. Уг хэрэг явдалтай холбогдуулж миний бие Төрийн тэргүүний хувьд терроризмын эсрэг чиглэсэн олон улсын эвслийн үйл ажиллагааг дэмжих чиглэл Засгийн газарт өгснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ чиглэлийн дагуу Гадаад хэргийн яам тусгай мэдэгдэл гаргасан билээ. Мөн Монгол улсын байр суурийг илэрхийлсэн илгээлтийг би Ерөнхийлөгч Ж.Буш-т явуулсан. Ийм аллага хядлагыг цаашид дахин гаргуулахгүй байхын төлөө дэлхийн улс гүрнүүд, сайн санаат хүн ард бодол ухаан, бололцоо хүчээ нэгтгэж шийдвэртэй тэмцэх зайлшгүй шаардлагатай нь тодорхой юм. Харин энд ухаалаг шийдэл л чухал. Аллага хядлагыг зохион байгуулагчид, түүнийг өөгшүүлэн турхирч байгаа гэмт этгээдийн эсрэг АНУ болон түүний холбоотнуудаас авч хэрэгжүүлж эхэлсэн ажиллагааг Монголын Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэмтнүүдэд хуртээх гэсгээл цээрлэл нь энгийн ард иргэдийн амгалан тайван амьдрал, амь насанд аюул хөнөөл багатай байвал сайн сан. Олон улсын аллага хядлагын цар хүрээ өргөжиж, хэзээ ч, хаана ч, ямар ч үйлдлээр илэрч болзошгүй байгаа нь улс орны аюулгүй байдлыг цоо шинэ өнцгөөс харах, ард нргэдээ гэнэтийн халдлагаас хамгаалахад бэлэн байх өндөр хариуцлагыг төр, Засгийн газарт оногдуулж байна. Дэлхийн зах зээл тогтворгүйтэх, түкш орнуудтай тохиролцсон зарим арга хэмжээний хэрэгжилт саатаж хойшлох мэтээр гэмт явдпын алсын хаялга манай эдийн засаг, хүмүүсийн амьдралд дам дамаа сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Энэ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нарийн судалгаа, тооцоотой арга хэмжээ авч ажиллах нь Засгийн газрын өмнө дэвшигдэж буй шинэ асуудал. Үүнд бодлоготой, бэлтгэлтэй хандах учиртайг сануулъя. Бий болсон нөхцөл байдлын үед бид улам бүр эв нэгдэлтэйгээр үндэстнийхээ дотоод чадамж, өөрийн хүч, бололцоог дээд зэргээр ашиглан, хөгжил дэвшлийнхээ үндсийг бүрдүүлэх, аюулгүй байдлаа хангаж ажиллах нь эрхэм дээд үйлс мөн. Энд иргэн бүрийн оролцоо, өндөр сонор сэрэмж, эх оронч иргэнлэг ухамсар нэн чухал гэдгийг би төрийн тэргүүнийхээ хувьд ард олондоо хандан анхааруулъя. Улсын Их Хурлын намрын чуулганы үйл ажиллагаанд их амжилт хүсье.18
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw