118 МОНГОЛҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П тогтолцоонд иргэдийн зүгээс төр, засгийн бодлогод нөлөөлөх, түүнийг дуулгавартай, өөрсөддөө ээлтэй байлгах асар их боломж нээлттэй байдаг. Нутгийн өөрийн удирдлагын байгууллага иргэдийн хурал жинхэнэ ёсоор ажиллаж чадахаас орон нутаг дахь шинэчлэлийн хувь заяа их хамаарна. Үүний тулд энэ байгууллага өөрөө эрс шинэчлэгдэн нийгмийн удирдлагын тогтолцоонд зохих байр сууриа эзлэх ёстой. Шинэчлэлийн үйл явц тус орны улс төрийн бүх намуудын идэвхтэй дэмжлэг, хамтын хүчин чармайлт, зөвшилцлийн үр дүнд л амжилттай хэрэгжих нь гарцаагүй. Иймд улс үндэстнээ хүчтэй болгох, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах гэсэн нийтлэг нэгэн эрх ашигт л улс төрийн намуудын ашиг сонирхол нэгтгэн зангидагдаж байвал зохино. Энэ зорилгоор ч би улс төрийн намуудын удирдлагатай уулзалт яриа үе үе өрнүүлж байгаа нь ажил хэрэгт шинэ санаа сэдэл өгч байна. Эрх баригч ба сөрөг хүчин гэдэг нь өөр хоорондоо сөргөлдөх, өс санах биш, нэг нь бодит ажил хэргээр, нөгөө нь шударга, ажил хэрэгч шүүмжлэлээр нийгмээ засан сайжруулах, бие биеээ нөхцөлдүүлдэг нэгдмэл тогтолцооны хоёр тал гэдэг шинэ ойлголтод аль аль нь дасах ёстой. Олон нийтийн дунд сайн эрх баригчийг ч, соёлтой сөрөг хүчнийг хүндэтгэдэг санаа бодол төлөвшиж байна. Иргэд төрийн бус байгууллагуудаар дамжуулан төр, засгийн бодлого шийдвэрт нөлөөлөх, өөрсөддөө үйлчлэх, нийгэмших, иргэнших өргөн боломжоо дайчилбал их хүч бидэнд байна. Төрийн зүгээс тэдэнд идэвх санаачилгатай ажиллах боломж олгоход ч цаашид анхаарцгаая. Тэд ч өөрсдөө үйл ажиллагаа, зохион байгуулалтаа байнга шинэчилж байх хэрэгтэй. Иргэний нийгмийн хяналтын нэг хүчирхэг хэрэгсэл бол чөлөөт хэвлэл мэдээлэл. Ардчилал, өөрчлөлтийн явцад чөлөөт хэвлэл мэдээллийн гүйцэтгэсэн үүрэг их. Эдүгээ ч хэвээр байгаа. Нэг талд төр засагт хяналт тавих, түүний аливаа үйлдлийг ил тод байлгах үүрэгтэй ч нөгөө талдаа нийгмийн оюун санааг гэгээрүүлж, соёлжуулах, хүмүүнлэг, энэрэнгүй үзэл харилцаа, өөдрөг гэгээн зүйлийн хөтөч байх үүргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид хүлээдэг. Асуудлын энэ талд онцгой анхаарч нийгэмдээ шүүмжлэлтэй ханддаг шигээ өөртөө шүүмжлэлтэй хандан бодлого нийтлэлдээ шинэчлэл хийх нь чухал байгааг нийт хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлье. Эрхэт нөхөд өө, Нийгмийн шинэчлэлийг хурдасган гүнзгийрүүлж түүнийхээ үр шимийг хүртэхэд та бидэнд зөв бодлого, маш тодорхой хөтөлбөр, нэгдмэл санаа бодол оновчтой зохион байгуулалт, үр ашигтай арга, нөөцийн ашиглалт нэн хэрэгтэй билээ. Иймээс би саяхан “Үндэсний хөгжлийн хөтөлбөр” боловсруулж УИХ- аар хэлэлцүүлэн батлуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргасныг Та нөхөд мэдэж байгаа. Хөтөлбөрийн агуулга нь монгол хүн, түүний хөгжил 2021 онд ямар болохыг товч, тод томъёолсон, хэрэгжүүлэх үе шат, арга замыг тодорхой заасан, үндэслэл тооцоонд тулгуурласан байвал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw