Монгол улсын парламент - боть 2

120 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П бодпоготой үйл ажиллагаа явуулж байгаа учраас тогтвортой байдал тогтож эхэлсэн гэж хэлж болох юм. Энд төр, засгийн байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа бодлого, авч байгаа арга хэмжээнүүд нь бүхэлдээ бизнесийн таатай орчин бий болгоход чиглэсэн ерөнхий шинж чанартай байгаатай холбоотой. Нөгөө талаар төр, засаг, хувийн хэвшлийнхний хооронд мэдээлэл солилцдог, ойлголцдог тодорхой механизмууд бий болж төлөвшөөд байна. Эдийн засгаа эрүүлжүүлэх чиглэлээр хийсэн ажил, авсан арга хэмжээ тодорхой, бодитой үр дүн өгч эхэлж байгаа учир эдийн засгийн байдал тогтворжиж, улмаар гадаад орнууд болон олон улсын байгууллагуудын манай оронд итгэх итгэл сэргэж, тэдэнтэй найрсаг харилцаа хөгжүүлэх, хамтын ажиллагаа бүрдүүлэхэд ч гэсэн чухал нөлөө үзүүлж байгаа нь эргэлзээгүи. Энэ бүхнээс эцсийн үр дүнд ард иргэд, улс орон маань хожно. Ийм учраас улс төр, эдийн засаг, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах нь улс орны өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн асуудлуудыг ээлж дараатайгаар тургэн шуурхай шийдвэрлэхэд онцгой чухал ач холбогдолтойг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд хангах, макро эдийн засгийн тогтворжилтийг бий болгох талаар зохих алхамуудыг та бид хамтран хийсэн. Энэ нь: Нэгдүгээрт, сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж байгаа 100 гаруй тэрбум төгрөгт хүрч байсан улсын төсвийн алдагдал, өнгөрсөн онд 2 гаруй дахин буурч, 45 тэрбум төгрөг болсноос Засгийн газраас улсын төсвийн урсгал тэнцлийг ашигтай байлгах, бодпогын арга хэмжээ авч зохих үр дүнд хүрснээс тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, 2001 онд улсын төсвийн урсгал орлого 415,1 тэрбум төгрөг, урсгал зардал 359 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 56,1 тэрбум төгрөгийн ашигтай гарч хугацаа хэтэрсэн гадаад, дотоод өрийг барагдууллаа. Улсын төсвийн орлогын өсөлт зарлагынхаа өсөлтөөс 9,9 пунктээр, орон нутгийн төсвийн энэ үзүүлэлт 8,7 пунктээр тус тус дээгүүр байна. Хоёрдугаарт, Засгийн газраас 2001 оныг үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, дэмжих жил болгон зарлаж, энэ асуудалд нийт хүмүүс үйлдвэрлэгчдийн анхаарлыг хандуулж бодлогын чанартай цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд энэ онд үндэсний үйлдвэрлэл сэргэж үүний дотор аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1995 оны зэрэгцүүлэх үнээр 272,5 тэрбум төгрөг болж, 2000 оныхоос 28.8 тэрбум төгрөгөөр буюу 11,8 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбаруудын дотроос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт 22,7 хувь, уул уурхайн олборлох салбарын үйлдвэрлэл 9,8 хувь, цахилгаан дулаан, эрчим хүчний үйлдвэрлэл, усан хангамж 2,5 хувиар тус тус өссөн байна. Аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо тодорхой хувиар бас нэмэгдлээ. 2001 онд газар тариалангийн үйлдвэрлэл бага хэмжээгээр өсч, цаашид мэдэгдэхүйц өсөх нөхцөл бүрдлээ. Хэдийгээр өнгөрсөн онд байгалийн гамшиг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw