Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 127 хуралдаанууд Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу зохион байгуулагдаж, зорилтоо амжилттай ханган биелүүллээ. Ээлжит чуулганы хугацаанд нийт 150 гаруй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэлэлцэн батапсны 36 нь шинээр баталсан хууль, 69 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль, 40 гаруй нь цаг үеийн асуудлаар гаргасан тогтоол байна. Хэлэлцэн баталсан хуулиудын 16.1 хувь буюу 17 нь эдийн засаг, төсөв санхүүгийн, 14.2 хувь буюу 15 нь нийгмийн асуудлын; 37 хувь буюу 39 нь хүний эрх, хууль хяналтын, 38 хувь буюу 40 нь байгаль орчны хамгаалал, төрийн байгуулалт, аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлийн асуудал байна. Энэ удаагийн ээлжит чуулган шахуу хөдөлмөр, өндөр ачаалалтай ажиллаж Монгол Улсын эдийн засгийн реформ, соёлын бүх хүрээнд шинэчлэлийг эрчимжүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, төрийн албыг чадваржуулах, эрх зүйн орчин, нөхцөлийг боловсронгуй болгож, улс орны цаашдын хөгжлийн чиг хандлагыг оновчтой тодорхойлох, төрийн бодлогын чиг шугамыг баяжуулан тодотгоход гол анхаарлаа төвлөрлүүллээ. Хаврын чуулганаар хэлэлцэж баталсан Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль нь Монгол Улсад газрын шинэтгэлийг эрчимжүүлэх, газрыг сонгодог утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчин, шинэ орчин нөхцөлийг бий болгож байгаагаараа онцгой ач холбогдол бүхий төрийн бодлогын зарчмын шийдэл байлаа. Улсын Их Хурлаас Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд иргэдцээ газрыг урт хугацаагаар, баталгаатайгаар эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг боловсронгуй болгох, тухайлбал иргэдийн газар эзэмших эрхийг өргөтгөж, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, газрыг тойрсон далд эдийн засгийг ил тод болгож, улс орон, ард түмэндээ ашигтайгаар зохицуулах, газрыг зохистой ашиглах, хамгаалах хариуцлагын болон эдийн засгийн механизм, эрх зүйн орчин бий болгох, улмаар газрыг зөвхөн Монгол улсын иргэн өмчлөх эрхийг хуульчлан баталгаажуулах, зах зээлийн эдийн засгийн амьдралын зайлшгүй шаардлагыг иш үндэс болгосон юм. Эдийн засгийн реформыг эрчимжүүлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиуд, Эрчим хүчний нэгдсэн систем, хөтөлбөрийг баталсны зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдсэн чухал шийдвэрүүдийг гаргалаа. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль төсөв зарцуулагдсаны дараа төсвийн байгууллагын үйл ажиллагааг дүгнэдэг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw