МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 151 хэрэгжилтийг хангах амин чухал асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаагаа Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэнд сонордуулж байна. Төрийн эрхэм түшээдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн шат дараалсан зорилтуудыг төлөвлөгдсөн хугацаанд нь бүрэн төгс хэрэгжүулэхэд урьдын адил та бидний идэвхтэй хамтын ажиллагаа юу юунаас ч илүү эрхэм чухал үүрэгтэй гэдгийг дахин дурдмаар байна. Монгол түмэн маань төр түвшин байг, түмэн олон амгалан байг хэмээн хэзээнээсээ төрөө хүндэлж, төрт ёсоо дээдэлж, нэг үгээр хэлбэл төр засгийн байгууллагуудын тогтвортой хамтын үйл ажиллагааг хүсэн эрхэмлэж ирсэн сайхан уламжлалтай ухаалаг ард түмэн билээ. Ард түмэн тэр их итгэл найдвараа өнөөгийн Улсын ИхХурал, манай Засгийн газарт өгсөн юм. Бидэнд хүлээсэн энэ итгэл, найдварыг гагцхүү хамтын хүчээр, гар санаа нийлэн эвсэн ажилласан нөхцөлд баттай биелүүлж чадна. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа амжилттай явагдаж улс орны хөгжлийн тулгамдсан асуудлуудыг голч мэргэн ухаанаар улс орон, ард түмнийхээ эрх ашгийг урьтал болгон шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Анхаарал тавьсанд та бүхэндээ баярлалаа!27 Чуулганыг хааж Улсьш Их Хурлын дарга С.Төмөр-Очирын хэлсэн үг 2003.01.10 Эрхэм хундэт Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ, Монгол Улсын Их Хурлын 2002 оны намрын ээлжит чуулган 74 хоног хуралдан 180 гаруй хууль, тогтоол, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэлэлцэн баталж өнөөдөр үйл ажиллагаагаа өндөрлөж байна. Чуулган өмнөө тавьсан зорилтыг бүрэн биелүүллээ. Энэ удаагийн чуулган тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, эрх зүйн шинэтгэлд дорвитой алхам хийсэн нь төрийн бодлогыг зөв оновчтой тодорхойлоход УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, манай Засгийн газар хуулиа дээдлэн үзэл бодол, гар нийлж, монголын төр тогтвортой ажилласны зүй ёсны үр дүн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн баталсан Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг томоохон хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж эдийн засаг, нийгмийн шинэтгэлийг эрчимжүүлэх үйл хэрэгт энэ намрын чуулган онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw