МОНГОЛ УАСЫН Г1АРЛАМЕНТ-П .83 Эрх зүйн шинэтгэлийн өнөөгийн шатны онцлог нь иргэний нийгмийн тухай ерөнхий төсөөлөл, хандпага бүхий хууль тогтоомжийг шинэчилж, шинэ нийгмийн харилцааг загварчлан хуульчлахад оршиж байгаа бөгөөд энэ нь та биднээс туйлын хянуур нухацтай чимхлүүр үйл ажиллагаанаас гадна хэвшмэл бус сэтгэлгээг шаардана. Энэ хүрээнд хоёрдогч Үндсэн хууль гэгдцэг Иргэний хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэн батлах нь иргэншсэн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангахад чухал түлхэц болно гэж үзэж байна. Түүнчлэн Газрын тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн олны саналыг тусган баталж хэрэгжүүлэх шаарддага байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар шинэчлэлийн үйл хэрэгт том түлхэц үзүүлэх учиртай. Гэхдээ олон хүний амьдрал хувь заяа, ирээдүй цагийн эмзэг нарийн асуудлуудтай холбоо бүхий энэ суурь хуулиудыг хэлэлцэхдээ зах зээл, шинэчлэлийн зорилт, эрэлт шаардлагыг эрхэмлэхийн хамт Үндсэн хуулийнхаа заалт үзэл санаанд яв цав нийцүүлэн, улс орныхоо үндэсний эрх ашгийн алс хэтийн зорилттой нягт холбон бодож, хуульчилж өгвөл зохистой. Шүүхийн шинэтгэл нь өнөөгийн нийгэмд хуримтлагдсан шүүмжлэлт уур амьсгал, ардчилсан төрийн тогтолцоон дахь шүүхийн зохистой байр суурийг бэхжүүлэх шаардлагын үүднээс авч үзвэл мөн л зайлшгүй хойшлуулшгүй, цаг алдалгүй шийдвэрлэвэл зохих асуудлын нэг. Шүүх эрх мэдлийн хүрээн дэх байцаан шийтгэх ажиллагааны журмыг шинэчилж, захиргааны шүүхийн тогтолцоог шинээр бий болгох нь шүүхийн хараат бус бие даасан байдлыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангахад нэн чухал түлхэц болно. Гагцхүү эдгээр хуулийн төслүүдийг гишүүд туйлын нухацтай хэлэлцэн, өөрийн орны өвөрмөц онцлогийг тусган хуульчлан батлаж өгөхийг хүснэ. Тус улсад эрүүгийн нөхцөл байдал урьдын адил ээдрээ түвэгтэй, гэмт хэргийн бүтцэд зохион байгуулалттай, онц хүнд хэргийн хувийн жин буурахгүй байгаа, зарим шинэ төрлийн гэмт хэрэг цөөнгүй гарах болсон нь эрүүгийн хуулийг бүхэлд нь нэн даруй шинэчлэх цаг ирснийг илтгэнэ. Ингэхдээ шинэ тутам төлөвшиж байгаа нийгмийн харилцааны эрх зүйн хамгаалалтын түвшинг дээшлүүлэх, гэмт хэрэг, түүнд оногдуулах ял шийтгэлийн зохистой харьцааг тогтоох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэх зарчмыг тухайн этгээдийг нийгэмшүүлэх зорилттой нягт уялдуулан авч үзэх хэрэгтэй. Дээр дурдсан хуулиудыг багцлан шинэчилсний дараа тэдгээрийг хэрэгжүүлэх шүүх эрх мэдлийн болон хууль хамгаалах байгууллагуудыг Үндсэн хуулийн дагуу төлөвшүүлэн, үйл ажиллагааг төгөлдөржүүлэх нь Та бидний даруй шийдэх зорилт байх бөгөөд энэ чиглэлээр Ерөнхийлөгчөөс хууль санаачлах болон бусад бүрэн эрхийнхээ хүрээнд идэвхтэй хамтран ажиллах болно. Парламент хамгийн ардчилсан байгууллага. Монгол оронд өрнөсөн ардчиллын үкэт зүйлсийн үндсийг улам лав суулгаж тордон ургуулахад УИХ өөрийн бүхий л үйл ажлаараа нийгмээ үлгэрлэн дагуулах учиртайг гишүүд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw