Монгол улсын парламент - боть 2

192 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П эмгэгийг устгах талаар идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байгаа билээ. Монгол Улс энэ ажлын хүрээнд олон талын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энд эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хэрэгцээ амьдралаас урган гарч байна. Хүний оюуны чадавхийг бууруулж, эрүүл мэндэд хохирол учруулдаг энэ эмгэгийг тууштай багасгаж, үр нөлөөтэй ажиллах эрх зүйн татай орчин бүрдүүлэх зорилгоор “Иод дутлын эмгэгээс сэргийлэх тухай” хуулийг батлах нь монголын ард түмний эрх ашигт нийцэж, үр удмынхаа оюун ухааны өндөр чадамжийг хамгаалахад чухал ач холбогдолтой байх болно. Хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгийг илааршуулахад рашаан, сувилалын үйлчилгээ багагүй үүрэг гүйцэтгэдгийг манай ард түмэн сайн мэддэг. Гэтэл сүүлийн жилүүдэд рашаан усны орчмын экологийн тэнцвэр алдагдах, ундрага нь багасах, зохисгүй ашиглалтаас хамаарч найрлага, үйлчилгээнд нь өөрчлөлт орох зэрэг анхаарал татсан асуудлууд цөөн биш гарах боллоо. Рашааныг зүй зохистой ашиглах учир зүйг иргэдэд ойлгуулах, тэдгээрийг цэвэр ариун байлгахад орон нутгийн иргэдийн санаачилгыг дэмжих, эрүүл ахуй, хамгаалалтын бүсийг тогтоож мөрдүүлэх, зөв ашиглах зан үйлд иргэдийг сургах зэрэг өргөн олныг хамарсан мэдээлэл, танилцуулга, зохион байгуулалтын арга хэмжээ хэрэгжүүлэх, хяналтын байгууллагын шалгалтыг тогтмол болгох, рашааны эх үүсвэрийг паспортжуулах, хууль тогтоомж, ашиглалтын журам зөрчигсөдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэрэг цогц харилцааг эрх зүйн хувьд зохицуулах бие даасан хууль гаргах шаардлага хойшлуулашгүй зорилт болж байна. Хотжих үйл явц эрчимтэй өрнөж, хот, суурин газруудад олон төрлийн үйлдвэр, үйлчилгээ хөгжиж байгааг дагалдан байгаль орчинд халгүй арга технологиор үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, ахуйн болон үйлдвэрлэлийн гаралтай хог, хаягдлыг зайлуулах, химийн бодисын зохистой хэрэглээг хангах, аюултай хаягдал бий болгодог бодисын хэрэглээг багасгах, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг арилгах, байгаль орчин бохирдохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зэрэг нь өнөөдөр бүх нийтийн анхаарал татсан хурц асуудлын нэг болоод байна. Монгол Улс, түүний хот суурин газруудын нутаг дэвсгэрт бий болсон бодит нөхцөл байдлыг үнэлж, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хортой нөлөөллийг нь арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, байршуулах болон түүхий эдийн эх сурвалж болгон дахин ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах “Ахуйн болон үйлдвэрлэлийн хаягддын тухай” хуулийн төслийг хэлэлцэнэ. Макро эдийн засгийн тогтворжилт, эдийн засгийн өсөлтийг бататгах, бүтээн байуулалтын үйл явц, олон нийтийн хөдөлмөрлөн бүтээх санаачилгыг тууштай дэмжих бодлогын хүрээнд “Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын тухай”, “Тариалангийн тухай” хуулиудын төсөл, “Аж үйлдвэрийн парк байгуу.пж хөгжүүлэх үндсэн чиглэл”

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw