Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПЛРЛАМЕНТ-П 55 Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь хуулийн дагуу бүрэн явж, шударгаар өрсөлдсөн ардчилсан ил тод сонгууль болно гэдэгт бид бүрнээ итгэж байна. Улсын Их Хурлын эрхэт гишууд эз! Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганы ажиллагаа билгийн улирлын Гал могой жилийн хаврын дунд сарын ханш нээж буй номын үйлийг эхлэх өлзий учрал бүрдсэн сайн өдөр тохиож байгааг билэгшээж Монгол Улсын Их Хурлын 2001 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье. 12 Чуулганыг нэалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 2001.04.05 Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэт гишууд эз! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Хатагтай, ноёд оо! Манай улсын төрийн эрх барих дээд байгууллага - Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулган манай орны эдийн засаг, нийгмийн амьдрал хүндрэл, бэрхшээлтэй байгаа үед эхэлж байна. Сүүлийн хоёр, гурван жил дараалан тохиолдож буй ган, зуд манай улсын эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйд ихээхэн хохиролыг учруулж гай тарилаа. Түүний хор нөлөө цаашид ч тодорхой хугацаанд үргэжилнэ. Хэд хэдэн аймаг, нийслэл хотод малын халдварт өвчин гарч, тэртэй тэргүн хүнд байгаа эдийн засагт маань улам нэрмээс болж байна. МАХН-аас Улсын Их Хурлын сонгуульд оролцох хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлж, ард түмнийхээ хүлээлгэсэн өндөр итгэл найдварыг биелүүлэн, төрийн бодлогод зайлшгүй шийдлээ хүлээж буй хууль тогтоомжуудыг батлан гаргаж энэ хаврын чуулган ихээхэн ажил хэрэгч бөгөөд бүтээлч болох учиртай гэж бодож байна. Мөн тус чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилтай цаг хугацааны хувьд давхцаж буйгаараа онцлог юм. Товчоор хэлбэл, Улсын Их Хурлын энэ хаврын чуулган түүхэн хариуцлагатай үед болж байна. Ийм нөхцөлд Улсын ИхХурал, Засгийн газар цаг үеийн ажлын зэрэгцээ стратегийн бодлого, чиглэл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг чухалчилж, юуны өмнө дараахь асуудалд анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг би төрийн тэргүүний хувьд зөвлөж байна. Нэгд, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг хурдасгах нь улс орны өмнө тулгарсан, хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх гол арга зам мөн гэж үзэж байна. Шинэчлэл бол зөвхөн хуучнаа үгүйсгэж, эвдэж, устгахын нэр бишээ. Харин шинэчлэл бол хуучирсан хоцрогдсоноо зоригтой өөрчилж, түүнийхээ буурин дээр шинэлэг дэвшилттэй, илүү үр ашигтайг нэвтрүүлж цогцлуулахыгхэлнэ. Шинэчлэлийн гол агуулга бол бүтээн байгуулалт, өсөлт, хөгжил билээ. Иймээс нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн зорилтуудаа цаг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw