Монгол улсын парламент - боть 2

36 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П тухай шинэ үзэл баримтлал дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд үүнд хүн төвтэй үзэл баримтлал чухал байр суурь эзэлж байна. Хүний аюулгүй байдлыг хамгийн энгийн бөгөөд тодорхой утгаар тодорхойлбол, хүн гачигдаж дутагдах юмгүй, айх аюулгүй байх, эрх чөлөөгөөр хангагдахыг хэлж болно. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нийгэм, эдийн засаг, бүс нутаг, байгаль орчин, батлан хамгаалах, гадаад харилцаа, засаглалын хямралыг арилгах, дэг журмыг бэхжүүлэх бодлого, зорилтууд бүхэлдээ хүний аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байгаа билээ. Хүний аюулгүй байдлыг хангахад Засгийн газрын гүйцэтгэх амин чухал үүрэг нь зохистой засаглалыг бүх түвшинд тууштай бүрдүүлэх явдал юм. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн үлгэрээр дээрээ суудлаа олохгүй, төр засаг тогтвортой бус, зүй зохистой ажиллаж чадахгүй байсан учир ажилгүйдэл, ядуурал, архидан согтуурах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл газар авсан байна. Ийм учраас Монгол Улсын Засгийн газар хүний аюулгүй байдлыг хангах “Сайн засаглал” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хөтөлбөр нь эдийн засгийн шилжилт, шударга ёс ба нийгмийн бодлого, байгаль орчин ба тогтвортой хөгжил, зохистой засаглал гэсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрэлдэх юм. Хөтөлбөрийн дээр дурдсан бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр үндэсний хэмжээний бодлогын тэргүүлэх чиглэлийг харилцан уялдаа бүхий бөгөөд эцсийн үр дүнд чиглэсэн байдлаар тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар хандивлагч орон, олон улсын байгууллагатай өргөн хүрээний түншлэлийг бий болгож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд гадаадын тусламж хамтын ажиллагааг үр нөлөөтэй ашиглах болно. Өргөн олон түмний санал санаачилгыг дэмжих, тэдний оролцоог хангах үүднээс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусад байгууллага, тухайлбал Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, шүүх эрх мэдлийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллага, хувь хүн, иргэдийн төлөөллийг оролцуулах, тэдгээртэй хамтран ажиллах зарчмыг баримтлах болно. Хүний аюулгүй байдлын амин чухал бүрэлдэхүүн хэсэг болох гачигдах дутагдах юмгүй байх эрх чөлөөг хангахад чиглэгдсэн эдийн засаг, нийгэм, эрх тэгш байдал, байгаль орчин ба тогтвортой хөгжилтэй холбогдсон дотоод, гадаадын хөрөнгийн эх үүсвэр шаардах арга хэмжээг төсөв төлөвлөгөөндөө тусган үе шаттайгаар хэрэгжүүлэх болно. Тухайлбал, гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллагын удирдах ажилтны эхэлсэн ажлынхаа эцсийн үр дүнгийн төлөө хүлээх хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах, төрийн албыг хувийн зорилгодоо ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авилгал, гэмт хэрэг архидан согтуурах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, садар самууныг сурталчлах явдалтай тэмцэх талаар хийсэн болон одоо хийж буй ажлаа хуулийн хүрээнд цаашдаа тууштай үргэлжлүүлэх бөгөөд эрч далайцыг нь улам чангатгах болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw