Монгол улсын парламент - боть 2

88 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-Н Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, сэргээх бодлогын хүрээнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ойрын болон хэтийн зорилтуудыг тодорхойлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлд түшиглэсэн бүтцийн өөрчлөлтийг дорвитой хийх, үйлдвэрлэлийн хүч чадлын ашиглалтыг сайжруулах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Уул уурхайн салбарт томоохон орд газруудыг шинээр ашиглах, геологи хайгуулын ажлыг өргөтгөх, эрдэс баялгийн олзворлолт, боловсруулалтын түвшинг гүнзгийрүүлж, үр ашгийг нь дээшлүүлэх, зэс хайлуулах үйлдвэр, алтны үндсэн ордыг ашиглах нөхцөлийг нь бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөл, арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газрын бодитой дэмжлэг үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байна. Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон томоохон төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг олох талаар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, идэвхтэй үйл ажиллагаа явуулах, хэрэгжүүлж байгаа төслүүдийн явцыг эрчимжүүлэх, уг салбарт техник, технологийн шинэчлэл хийх замаар үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, найдвартай ажиллагааг нь дээшлүүлэх асуудал Улсын Их Хурал, Засгийн газрын анхаарлын төвд байвал зохино. Гуравт, Үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэхэд татварын бодлого шийдвэрлэх үүрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс импортын ялгавартай татварын бодлого явуулах, энэ чиглэлээр УИХ, Засгийн газраас үйлдвэрлэл эрхлэгчдийн саналыг сонсч, оновчтой хувилбарыг сонгон төсөв татварын боддогодоо суулгаж өгвөл зохилтой. Татварын ачааллыг жигдрүүлэх, татвар төлөлтийн ижил орчин бүрдүүлэх, экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн татварын цогц бодлого авч хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулахын хамт дотоодын үйлдвэрлэгчдэд гадаадын хөрөнгө оруулагчтай ижил нохцөл олгохоор хуулиудаа эргэж харахыг хууль тогтоогчдод санал болгож байна. Татварын бодлого нь стратегийн тэргүүлэх ач холбогдол бүхий үйлдвэрлэлийг урамшуулахад чиглэгдвэл зохино. Ашигт малтмалын үндсэн ордыг аж ахуйн эргэлтэд оруулах, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг гүнзгий боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөр технологи нэвтрүүлэх, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний шинэ загварыг бүтээх үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих учиртай. Мөнгөний бодлогыг өнгөрсөн хоёр жилд гарсан үнэ, ханшны тогтворжилтыг бататган, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барихад чиглүүлье. Мөн банк, санхүүгийн салбарын тогтвортой, найдвартай байдлыг хангах, бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэх замаар санхүүгийн салбарыг сэргээхэд парламент бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна. Дөрөвт, Дотоодын хөрөнгийн эх үүсвэр хомсдолтой байгаа өнөө үед гадаад улс орон, олон улсын санхүүгийн болон хүмүүнлэгийн байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг боловсролын салбарт авах талд Засгийн газар идэвхтэй ажиллах шаардлага байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw