МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 173 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн vr 2003.04.07 Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, гишууд ээ! Засгийн газрын гишууд ээ! Ноёд, хатагтай нар аа! Удтал хүлээсэн урин дулаан цаг улам ойртож байгаа хаврын энэ өдөр Улсын Их Хурлын ээлжит чуулган ажлаа эхэлж байна. Улс оронд маань дахин хүндхэн өвөл болж малчид Засгийн газартайгаа хамтран зудын хүндрэл бэрхшээлийг хохирол багатай давахын тулд борив бохиролгүй зүтгэсээр хавартайгаа золгож байна. Ард иргэдийн маань сэтгэлгээнд ихээхэн өөрчлөлт гарч урьд өмнө байсан шиг юуны өмнө төр засгаас бүхнийг бэлэнчлэн нэхэх шаардах нь багасч эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг зарчмын дагуу амьдралаа зөв зүйтэй зохион байгуулахын тулд өөрсдөө санаачилгатай байх ёстой гэдгийг гүн гүнзгий ухамсарлаж, төр засагтайгаа хамтран ажиллах ойлголт улам бүр түгэн дэлгэрч байна. Хэдийгээр байгаль цаг уурын огцом өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн зогсонги байдал, түүний манай эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, бидний ажиллаж байгаа нөхцлийг хүндрүүлж буй боловч төр засгийн тогтвортой байдал, идэвхтэй ажиллагаа, улс орны хөгжил дэвшлийг түргэтгэхийн тулд авч хэрэгжүүлж байгаа томоохон арга хэмжээнүүд тодорхой үр дүнгээ өгч эхэлж байна. Ард түмнийхээ чөлөөт сонголтоор бүрдсэн төр засгийн хамгийн гол ажил бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх явдал байдаг учраас миний бие Ерөнхий сайдын хувьд Улсын Их Хурлын чуулганы нээлт дээр энэ чиглэлээр хийгдэж байгаа ажил, тулгарч байгаа зорилтуудын талаар санал бодлоо илэрхийлдэг уламжлалтай. Энэ удаад ч та бүхний анхаарлыг юуны түрүүнд үүнд хандуулъя. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газар улирал, хагас жил, жилээр дүгнэн нийтэд мэдээлдэг билээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1075 асуудлыг 50 хувиас дээш болон бүрэн биелсэнээр нь тооцвол одоогийн байдлаар төлөвлөгөөний биелэлтийн явц 80.5 хувьтай байна. Энэ нь цаашид хүрсэн түвшинээ хадгалж, хурдаа сааруулахгүй дайчин шахуу ажиллавал бүрэн эрхийнхээ хугацаанд хөтөлбөрөө биелүүлэх боломжтой байна гэсэн үг юм. Засгийн газрын хөтөлбөрийн биелэлтийг зарим тодорхой тоогоор тайлбарлая. Эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтийн нэг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт зуд болоогүй 1999 онд 3.2 хувь байсан бол зуданд 2.9 сая толгой малаа алдсан 2002 онд 3.9 хувь боллоо. Гадаадын зарим байгууллага, Үндэсний статистикийн газрын тооцоолсноор хэрэв сүүлийн З
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw