МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 141 Улсын Их Хурал Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан шийдвэр гаргасан нь зүйтэй. Одоо энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хуулийг шинэчлэн батлах, авилгалын эсрэг хатуу тэмцэх сэтгэл зүй, уур амьсгал, үйл ажлыг төр засгийн бүх шатны байгууллагад бий болгох ёстой. “Сайн төр бол авилгалгүй төр”, “Сайн засаглал бол авилгалгүй засаглал” гэсэн дэлхий дахины жишгийг дагаж авилгалаас сэрэмжлэх, түүний гарах үндсийг хаахад чиглэгдсэн хууль эрх зүй, удирдпага, зохион байгуулалтын болон бусад арга хэмжээ авах хэрэгтэй. Хяналтын боловсронгуй тогтолцоо бүрдээгүйн балаг ч авилгал төрөх цоорхой болж байна. Олон нийт ч гэсэн авилгалын дарамтаас салахыг бодож түмний харааг хурцлах ёстой. Тэгэхгүй бол өөрсдөө хохирч байна шүү. Авилгалтай хийх тэмцлийн магнайд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид ямагт байж, төр түмэнд түшиг болоосой гэж хүснэ. Авилгалтай шадарлаж, түүнээс багагүйгээр төрийн нэр хүндэд сэв суулгадаг зүйл бол шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигладаг түшмэдийн хувиа бодсон элдэв үйлдэл мөн. Түүний балаг нь шударгаар ажиллаж буй бусад ажилтнуудынхаа нэр төрд сэв суулгаж улмаар төрд итгэх түмний итгэлд ч хар толбо болох аюултай юм. Авилгалын болон хүнд суртал хөшүүн хойрго, хайхрамжгүй цэвдэг байдлаас төр өөрийнхөө ажилтнуудыг ариусган цэвэрлэх нь онцгой чухал. Энд төрийн албаны зөвлөлийн хүлээх хариуцлага, гүйцэтгэх үүрэг нөлөөг өндөржүүлэх хэрэгтэй. Нийгмийн харилцаа завсрын буюу шилжилтийн үеийн будлиан булингараасаа аажмаар тунгаан цэвэршигдэж, бүх зүйл тогтсон ёс журам, хууль, эрх зүйн хэм хэмжээний дагуу явагдах хандлага тодорч ирж байна. Ийм нөхцөлд хуулийн хийдэл, засаглалын хомсдол гаргах, түүний зай завсар ашиглан завших, залилах, завхруулах гэсэн оролдлого улам бүр бүтэлгүй болно. Ийм байдалд амташсан муу зуршил, болохгүйг болгох гэсэн гажууд сэтгэлгээ цаашдаа өөртөө гав гинж, чөдөр тушаа болно гэдгийг дээр доргүй хэн хүнгүй ойлгох цаг иржээ. Засаглальш нэг үндсэн салаа мөчир болох шүүхийн шинэчлэл зөв явагдах нь эрх зүйт ардчилсан төрийн бэхжилтэд нэн чухал нөлөөтэй. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хууль сахиулах байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох, эрүү, иргэний эрх зүйтэй холбогдсон бүх хууль шинэчлэгдсэнээр энэ салбарт шинэчлэл саадгүй боллоо. Одоо гагцхүү бүх шатны шүүх, прокурорын байгууллага, ажилтнууд хуулиа сайн мэдэж, зөв мөрдөж, ёсоор нь хэрэглэн, өргөсөн тангарагтаа чин үнэнчээр ажиллах л үлдлээ. Шүүх, түүний үйл ажиллагаа нь хүний эрх зөрчигддөг биш харин хамгаалагддаг, хэрэг маргаан үнэн зөвөөр, шударгаар шийдэгддэг талбар, хар цагааны жинхэнэ найдвартай дэнс байх учиртай. Шүүхийг шударга, нэр хүндтэй байгууллага байлгахын төлөө бүх шүүхчид, шүүхийн ерөнхий зөвлол, сахилгын хороо, мэргэжлийн хороо үүргээ гүнээ ухамсарлан ажиллавал зохино.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw