Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 177 зэрэг улс орны эдийн засаг, нийгэм, төрийн захиргаа, удирдлагын шинэчлэлтийг гүнзгийрүүлж, зах зээлийн харилцааг төгөлдөржүүлэхэд томоохон алхам болсон хуулиудын хэрэгжилттэй уялдуулан сайн зохион байгуулахыг зорих болно. Энэ бүхэн амжилттай хэрэгжиж бодит үр дүн өгөх нь зөвхөн төр засгаар зогсохгүй, нийт ард иргэд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын урт удаан хугацааны хүчин чармайлт, хамтын ажиллагаа, уйгагүй хөдөлмөрөөс ихээхэн шалтгаална. Энд бид хялбаршуулан хэлбэл материаллаг баялагийг бий болгох нэлээд хэдэн асууддыг хөндөж ярилаа. Ойрын үед хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэж хэлж болох оюуны амьдралын зарим асуудалд та бүхний анхаарлыг хандуулъя. Сүүлийн жилүүдэд өмчийн, түүний дотор хувийн өмчийн тухай ойлголт хууль эрх зүйн талаас ч тэр, хүмүүсийн болон нийгмийн ухамсрын талаас ч тэр хэвшин тогтож байна. Гэхдээ харамсалтай нь өмчийг зөвхөн биет эд хөрөнгөний хэмжээнд ойлгох явдал олонтаа тохиолддог. Тэгвэл нийгмийн харилцааг улам нарийн боловсронгуй болгох, тухайн улс орны хөгжил дэвшлийг хурдасгахад оюуны өмчийн ач холбогдол улам нэмэгдэж байгааг гүн гүнзгий ойлгох цаг болжээ. Тийм учраас Засгийн газар, эрдэмтэд, зохиолчид, инженерүүд, хөгжмийн зохиолчид, зураачид, сэтгүүлчид, дуучид зэрэг уран бүтээлчид, оюуны өвийг бүтээгчдийн маань нээлт, оюуны бүтээлийг үнэлэх, зохиогчийн эрхийг нь хамгаалах, баталгаажуулах, дэмжих, эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болно. Оюуны өмчийг хүндэтгэж, үнэлж, баталгаажуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадсан улс оронд өрсөлдөх чадвараа дээшлүүлж хөгжих нь даяарчлалын эрин үед улам тодорхой болж байна. Бид биеийн бяраар нэгийг ухааны бяраар 100-г дийлнэ гэсэн өвөг дээдсийнхээ мэргэн үгийг ямагт санаж байх ёстой. Даяарчлалын эрин үед улс орны аюулгүй байдал,түүний хөгжлийн түвшингээс шууд хамааралтай болжээ. Чухамхүү хөгжиж дэвжихийн тулд улмаар туурга тусгаар улсаа бэхжүүлэхийн тулд Монгол Улс ардчилсан нээлттэй, нийгэм байгуулах, хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг жам гольдролд алхаагаа нийлүүлэн хөгжих замыг сонгож авсан юм. Хэдийгээр бид нэг нэгнийгээ шүүмжлэх дуртай ч өнөөдөр Монгол оронд ардчилсан төрийн тогтолцоо бүрдэж, ардчилсан институцууд үйл ажиллагаагаа явуулж хэвшсэнийг бүх дэлхий хүлээн зөвшөөрч байгаа билээ. Манай улсын эдийн засгийн харилцаа зах зээлийн шинж чанартай болоод тогтворжиж байна. Эдгээр үйл явцыг тургэтгэж Монгол орон, Монголын ард түмний хөгжил дэвшлийг хурдасгахын тулд латин үсгийг хэрэглэх тухай асуудлыг төрийн боддогын хэмжээнд шийдвэрлэх цаг болжээ. Ирж буй даяарчлалыг мэдээллийн технологийн эрин үеийг угтаж латин үсгийг бүх нийтээрээ хэрэглэдэг болохьш тулд бүх шатны сургуулийн сурагчид, дээд сургуулийн оюутнууд, нийт иргэддээ латин үсгийг зааж сургах, монгол үгийн язгуурыг хадгалан латин үсгээр бичих дүрэм болон программ хангамжийг боловсруулах, зөв бичгийн толь, цуврал бичиг зохиох, багшлах боловсон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw