Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 59 юм. Та бүхэн үүнд нэн анхааралтай хандаж холбогдох шалгалтыг хийлгэн хуулийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй. Энэ чиглэлд хуулийн байгууллагууддаа тусалж, шударга үйл ажиллагааг дэмжиж, ажиллах нөхцлийг нь хангаж өгвөл зохино. Хууль зөрчсөн хэнийг ч болов хамгаалан халхлах ямар нэгэн үйлдлийг ямар ч албан тушаалтан хийх учиргүй. Бүх асуудлыг гадны элдэв нөлөөгүйгээр хуулийн дагуу шийддэг болсон цагт шударга ёсыг жинхэнэ ёсоор тогтоох нөхцөл болно. Эрхэм хүндэт нөхөд өө! Улс орон даяар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил өрнөж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн компанит ажил төдийгүй төрийн чухал ажил хэрэг мөн. Уг сонгуулийг хууль журмын дагуу нээлттэй, шударга явуулах нь манай улсад ардчилалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэхдээ сонгуулийн компанит ажлын үеэр төр засгийн бүх шатны байгууллагын ажил, алба цалгардах ёсгүй. Төл бойжуулах, мал эрүүлжүүлэх, хаваржуулах, хаврын тариалалт хийх, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргээх, сургууль төгсөх гээд цаг үеийн олон чухал ажил шил шилээ даран хүлээж байна. Төр засгийн болон төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд сонгуулийн ажилд оролцохын зэрэгцээ цаг үеийн ажлыг орхигдуулалгүй анхаарч, ахиц, дэвшил гаргахын төлөө хүчин чармайж ажиллах хэрэгтэй. Энэ жил бол улс орны эдийн засгийн сэргээх үндсийг тавих нэн чухал жил гэдгийг санаж хамтран ажиллацгаая. Улсын Их Хурлын хаврын чуулганы ажиллагаанд их амжилтын хүсье. Баярлалаа. 13 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн үг 2001.04.05 Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Ноёд, хатагтай нараа! Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтийн хуралдаанд Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн гол ажлууд, тэдгээрийн эхний үр дүн болон ойрын үед анхаарлаа төвлөрүүлэх тулгамдсан асуудал, зорилтын талаар танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Манай Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж эхэлснээр долоон cap болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw